БНХАУ түүхэндээ хамгийн залуу бүрэлдэхүүн бүхий багийг сансрын станц руу илгээлээ
2023, 10 сарын 26. 18:250

Пүрэв гарагт БНХАУ-ын түүхэн дэх хамгийн залуу бүрэлдэхүүн бүхий баг Хятадын сансрын станцыг зорьжээ.

Ройтерс агентлагаас мэдээлснээр сансрын нисгэгчид Шеньчжоу-17 буюу “Тэнгэрлэг хөлөг онгоц” гэх сансрын хөлгийг хөлөглөн станцыг зорьсон гэнэ. Нийт гурван зорчигч бүхий тус сансрын хөлөг нь Хятадын баруун хойд хэсэгт орших Жиучуань хиймэл дагуул хөөргөх төвөөс Long March-2F пуужинд залгуулан хөөрсөн байна.

Сансрын нисгэгчдийн хувьд нийт 6 сарын хугацаатай даалгаврыг биелүүлэхээр станцыг зорьж байгаа бөгөөд тус даалгаврыг өдгөө 48 настай Тан Хунбо гэх сансрын нисгэгч ахалж байгаа ажээ. Харин түүний хамтаар 33 болон 35 настай Тан Шэнцзе, Жиан Шинлин нар зорчиж байгаа юм. Тэдний хувьд хоёул анх удаагаа сансарт гарч байгаа бөгөөд сансрын нисгэгчдийн насыг авч үзвэл энэ бүрэлдэхүүн нь Хятадын түүхэн дэх хамгийн залуу бүрэлдэхүүн болж байгаа билээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20