2023/10/27: Тойм мэдээ
2023, 10 сарын 30. 11:060

АНУ: Ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргагчдын тоо түүхэн доод хэмжээгээ хадгалсаар байна

АНУ-ын Хөдөлмөрийн яамны зүгээс өнгөрсөн долоо хоногт буюу 10-р сарын 15-21-ний хооронд ажилгүйдлийн тэтгэмж авахаар шинээр өргөдөл гаргасан иргэдийн тоо 210 мянгад хүрсэн хэмээн орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдэгдэв.

Mitsubishi Electric компани батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж үйлдвэрлэх гурван шинэ үйлдвэр барина

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 26-ны өдөр мэдээлснээр, Mitsubishi Electric компани Японд батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж үйлдвэрлэх гурван шинэ үйлдвэр байгуулахаар болсон талаар онцолжээ. Японы засгийн газар батлан ​​хамгаалахын төсвөө нэмэгдүүлж байгаа энэ үед тус компанийн энэхүү шийдвэр нь радарын систем зэрэг батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа бэхжүүлж буй явдал хэмээн тайлбарлаж болох юм.

Хамас бүлэглэлийнхний барьцаалсан 220 хүний 138 нь гадаадын иргэн

Израилийн Haaretz болон Reuters агентлагуудын орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, Израилийн засгийн газрын зүгээс Хамас бүлэглэлийг халдан довтлох үеэр амь үрэгдсэн болон барьцаалагдсан хүмүүсийн тоог шинэчлэн мэдээлэх үеэрээ “Барьцаалагдсан 220 хүний ​​138 нь гадны иргэншилтэй хүмүүс” хэмээн мэдэгдсэн байна. Тэгвэл эдгээр 138 хүн 25 орны иргэд байгаа ба хамгийн олон буюу 54 нь тайландчууд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21