2023/10/31: Тойм мэдээ
2023, 11 сарын 1. 10:260

Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэл Женерал Моторс компанитай урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрчээ

АНУ-ын автомашины үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч гурван компанийн ажилчид Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн нэрэн дор нэгдэн түүхэнд анх удаа нэгэн зэрэг маш өргөн хүрээг хамарсан ажил хаялтыг зарлаад байсан билээ. Тэгвэл энэхүү ажил хаялт зургаан долоо хоногийн турш үргэлжилсний эцэст сая нэг дуусгавар болж буй бололтой.

2050 он гэхэд дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь Африк гаралтай болно

Баян чинээлэг орнуудад төрөлт буурч байхад Африкийн хүн ам хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнуудын хоорондын харилцаа үндсээрээ өөрчлөгдөнө гэх таамаглал гарчээ.

”Zangia.mn нь Хилчин Хурандаа Захирагч ТББ”-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа

Санамж бичгийн хүрээнд Хил хамгаалах байгууллагын ахмад хилчид болон бэлтгэл хурандаа, захирагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, ажлын байранд холбох, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг “Зангиа Академи”-аар дамжуулан хүргэх ажлуудыг эхлүүлээд байна.

2023 оны Сүнсний баяраар дэлхийн одод ямар дүрд хувирав?

Хэдийгээр угсаа гарал, түүхийг нь судалбал Христийн шашинтнуудын баяр ч өдгөө олон улсад Христийн шашин шүтдэггүй ч эл өдрийг ямар нэг дүрд хувирч, хөгжилдөн өнгөрүүлэх нь нийтлэг үзэгдэл болсон. Тэгвэл бид танд энэ удаагийн мэдээгээрээ 2023 оны Сүнсний баяраар дэлхийн одод ямар, ямар дүрд хувирсныг танилцуулъя.

Нэг унци алт 2000 ам.долларыг давж, Ойрх Дорнодын нөхцөл байдал дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэллээ

Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ сүүлийн таван сарын хугацаанд анх удаа унци нь 2000 ам.долларыг даваад байгаа бол газрын тосны үнийн хэлбэлзэл өнгөрсөн оны эхээр Украины дайн эхэлснээс хойших хамгийн дээд түвшиндээ хүрчээ.

Аргентин улс шатахууны хомсдолд орсноос үүдэн жолооч нар цөлд ус хайж буй мэтээр шатахууны эрэлд гарах болжээ

Өмнөд Америкт оршдог тус улсын хувьд өнгөрөгч долоо хоногийн сүүлээс эхлэн шатахууны хомсдолд орж эхэлсэн юм. Учир шалтгааныг нь тодруулбал, Аргентин улсад газрын тосыг дотооддоо боловсруулах үйл явцад асуудал үүсэж, ам.долларын хомсдолоос үүдэн шатахууны импорт тасалджээ.

Аравдугаар сард ХБНГУ дахь инфляц сүүлийн 2 жилийн хугацаан дахь доод түвшинд хүрчээ

Ройтерс агентлагаас мэдээлснээр аравдугаар сард ХБНГУ дахь инфляц 3.0 хувьд хүрсэн гэнэ.

Дагестаны нисэх буудалд болсон жагсаал: АНУ Путины мэдэгдлийг “утга учиргүй” хэмээлээ

АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн тайлбарласнаар, “Энэ бол Оросын сонгодог риторик. Тэд улс оронд нь ямар нэг зүйл муугаар эргэхэд бусдыг буруутгадаг. Дээрх жагсаалд барууныхан огтоос холбоогүй. Энэ бол ердөө л цэвэр үзэн ядалт, гадуурхал хийгээд айлган сүрдүүлж буй явдал” гэсэн юм.

Их Британийн газрын тосны BP компани өнгөрөгч улиралд 3.3 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ

Их Британийн эрчим хүчний BP компани мягмар гарагт 2023 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулжээ.

АНУ Хятадын хоригийг эсэргүүцэхдээ Япон улсын далайн бүтээгдэхүүнийг худалдан авах болжээ

АНУ Япон улсаас их хэмжээгээр худалдан авах далайн бүтээгдэхүүнийг цэргийн хоол хүнсэнд ашиглаж, Япон дахь Америкийн цэргийн баазуудын зоогийн газар, дэлгүүрүүдэд худалдана гэсэн юм.

Биньямин Нетаньяху: Хамас бүлэглэлтэй гал зогсоох тохиролцоо хийх төлөвлөгөөгүй байгаа

Түүний хэлснээр, “Сувдан эргийн бөмбөгдөлт хийгээд 9/11-ий террорист халдлагын дараагаар АНУ гал зогсоох тохиролцоо хийхээс татгалзаж байсан шиг аравдугаар сард болсон халдлагын дараагаар Израиль улс Хамас бүлэглэлтэй гал зогсоох тохиролцоо хийхгүй. Израильчуудын хувьд гал зогсоох нь Хамас бүлэглэл хийгээд терроризм, харгислалд бууж өгч буйтай ижил зүйл" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21