2024/02/14: Тойм мэдээ
2 сарын 15. 10:490

Өнгөрсөн жил дэлхийн батлан ​​хамгаалахын төсөв 9 хувиар нэмэгдэж, 2,2 их наяд ам.долларт хүрчээ

Британийн Стратегийн болон олон улсын судалгааны хүрээлэн орон нутгийн цагаар 13-ны өдөр гаргасан дэлхийн цэргийн хүчний тэнцвэрийн үнэлгээний тайландаа энэ тухай дурдсаныг Bloomberg болон Associated Press агентлагууд онцлов.

Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг Сенат баталжээ

АНУ-ын Сенатын танхим гадаад улсуудад үзүүлэх 95 тэрбум ам.долларын тусламжийн багцыг мягмар гарагт баталлаа.

Үүнд Украин, Израил, Тайваньд үзүүлэх тусламж багтсан юм. Энэ бол олон сарын турш үргэлжилсэн хэлэлцээний үр дүн бөгөөд тусламжийн багцын тухай хуулийн төслийг 70:29 саналын харьцаагаар дэмжсэн байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайдыг огцруулахыг дэмжжээ

Цагаачлалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс "санаатайгаар байнга татгалзсаар ирсэн", “олон нийтийн итгэлийг урвуулан ашигласан" гэх импичментийн хоёр заалтын дагуу Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркасыг огцруулахыг Бүгд Найрамдах намынхан олонх болж буй АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 214:213 гэсэн саналын харьцаагаар дэмжжээ.

Индонезид бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Жакарта хотын захирагч асан Аниес Басведан, Батлан хамгаалахын сайд Прабово Субианто, Төв Ява мужийн захирагч Ганжар Праново өрсөлдөж байгаа юм.

Гал зогсоох тухай Оросын саналыг АНУ хүлээж аваагүй гэжээ

Зуучлагчидтай уулзсаны дараа АНУ-ын эрх баригчид Украины нутаг дэвсгэрт гал зогсоох тухай ОХУ-ын саналыг хүлээж аваагүй гэж Ройтерс агентлаг хэлэлцээний явцын талаар мэдээлэлтэй Оросын гурван эх сурвалжийг эш татан мэдээлжээ.

Умард Солонгос Япон тэнгис рүү далавчит пуужингууд харважээ

Умард Солонгосын тал өнөө өглөө Япон тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ. Он гарснаас хойш Умардынхан тав дахь удаагаа далавчит пуужин харвасан нь энэ юм.

Хөл бөмбөгийн клубүүдийн өвлийн солилцоо наймааны мөнгөн дүнг зарлажээ

Эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн клубүүдийн өвлийн солилцоо наймааны нийт мөнгөн дүн 1 тэрбум 460 сая ам.долларт хүрсэн тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Европын Холбооны зүгээс Korean Air-Asiana Эйрлайнс авиакомпаниудын нэгдэх төлөвлөгөөг зөвшөөрчээ

Мягмар гарагт Европын Комиссоос Өмнөд Солонгосын Korean Air болон Asiana авиакомпаниудын нэгдэх төлөвлөгөөг зөвшөөрөн баталжээ. Ингэснээр авиакомпаниуд холбогдох 14 байгууллагаас зөвшөөрөл авах ёстойгоос 13 зөвшөөрлийг нь авсан хэрэг болж байгаа юм. Улмаар одоо АНУ-ын зүгээс тэдний нэгдэх төлөвлөгөөг зөвшөөрөх аваас авиакомпаниуд нэгдэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх ажээ.

Илон Маск: Украины дайнд ОХУ ялагдана гэдэг байж боломгүй зүйл

Мягмар гарагт Блумберг сувгаас мэдээлснээр америкийн бизнесмн, тэрбумтан Илон Маск саяхан Украин дахь дайны хүрээнд өөрийн санаа бодлыг илэрхийлж, тус дайнд ОХУ-ыг ялна гэдэг бүтэшгүй зүйл хэмээсэн гэжээ.

“Супер Боул-2024” үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоожээ

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Супер Боул” тэмцээнийг АНУ-д дунджаар 123.4 сая үзэгч үзсэнээр 1969 онд хүн төрөлхтөн Саран дээр анх хөл тавьснаас хойших хамгийн олон хүн үзсэн нэвтрүүлэг болжээ.

Хятадын криптовалют олборлогчид Этиопыг зорих болжээ

Хятадын криптовалют олборлогчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Но Шюгийн хэлснээр, Этиоп улс тус улсын олборлогчдыг хамгийн ихээр татдаг газар болно. Энэ нь төрийн хяналт сул, эрчим хүчний үнэ хямд байгаатай шууд холбоотой ажээ.

Индонези улсад нэгэн тамирчин талбайд тоглож байх үеэрээ аянгад ниргүүлж, амиа алджээ

Өнгөрөгч бямба гарагт Индонези улсын Football Boots Indonesia, FC Bandung гэх хоёр клуб нөхөрсөг тоглолт хийж байх үеэр талбайд тоглож байсан тамирчин аянгад ниргүүлж, амиа алджээ. Энэ талаар мягмар гарагт The Independent сониноос мэдээлсэн байна.

Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 51,000 ам.долларыг давлаа

Лхагва гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 51,000 ам.долларыг давжээ. Улмаар лхагва гарагийн 18:30 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 51,448.96 ам.доллар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21