Бээжингийн метронд гарсан ослын улмаас 100 гаруй хүн гэмтэж бэртжээ
2023, 12 сарын 18. 18:530

Хятадын нийслэл Бээжин хотын метроны Чанпин шугамд пүрэв гаргийн орой осол гарчээ. Ослын улмаас нийт 515 хүн эмнэлэгт хүргэгдсэний 102 нь ясны бэртэл авсан ба нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж холбогдох албаныхан баасан гарагт мэдэгджээ.

Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад, цас орсны улмаас зам дээр халтиргаа гулгаа үүссэн нь галт тэрэг яаралтай тоормослож зогсоход хүргэсэн байна. Улмаар уруу газар явж байсан арын галт тэрэг гулсаж, тоормослож чадаагүйн улмаас урд талын галт тэрэгтэй мөргөлдсөн гэж Бээжин хотын Тээврийн хорооноос мэдээлсэн байна.

Баасан гаргийн өглөөний 06:00 цагийн байдлаар эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 423 нь эмнэлгээс гарсан бол 25 хүн эмнэлгийн хяналтад, 67 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Хотын захиргаа ослын шалтгааныг тодруулах, яаралтай тусламжийн арга хэмжээг үнэлэх зорилгоор мөрдөн шалгах багийг томилжээ.

Хятадын нийслэлд пүрэв гарагт их хэмжээний цас орсон байна.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35