ЗАНГИА ПОРТАЛ компани “Иргэн бүрт ажлын байр” аяныг элүүллээ
1 сарын 3. 16:330

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг нь шийдэх шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 115,000 иргэн, 55-аас дээш насны 270,000 иргэн байгаагаас гадна улсын болоод хувийн их дээд сургууль коллежид 175,000 орчим залуус суралцаж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн идэвхгүй хэсэг буюу дээрх иргэдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хангах, чадавх чадамжийг нэмэгдүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх, тэгш боломж олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн “ИРГЭН БҮРД АЖЛЫН БАЙР” аяныг “ЗАНГИА ПОРТАЛ” ХХК санаачлан эхлүүлж байна.

Энэ хүрээнд ZANGIA.MN портал сайтад – Цагийн ажлын байр

- 45-аас дээш насныхан ажиллах боломжтой ажлын байр

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах боломжтой ажлын байр

- CAREERS IN ENGLISH буюу гадаад хэлтэй иргэдэд зориулсан ажлын байр зэрэг тусгай

категориудыг хөгжүүлж, тэднийг сургаж, хөгжүүлэх хөтөлбөрүүдийг эхлүүлж байна.

Ингэснээр Зангиа Портал компанийн хамтран ажиллагч 10,000 аж ахуй нэгж байгууллагууд дээрх иргэдээс сонгон ажлын байраар хангах нөхцөл бүрдэх юм.

Мөн 45-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байрны зарим шаардлагыг хангахгүй байгаагаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа судалгаа бий. Тэгвэл “Иргэн бүрд ажлын байр” аяны хүрээнд Зангиа Академи-д байршсан Word. Exel-ээс эхлээд ажлын байранд шаардагдах ур чадварын 200 орчим сургалтад хамрагдах, цаашлаад аливаа мэргэжлээр мэргэших боломж бүрдэж байна.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13