2024/01/22: Тойм мэдээ
1 сарын 23. 8:000

Европын холбоо: Оны эцэс гэхэд бид 1.3 сая сум үйлдвэрлэх хүчин чадалтай болно

Европын холбооны Euraktive хэвлэл мэдээллийн агентлагийн орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, Европын холбооны комиссар Тьерри Бретон өмнөх өдөр нь Эстонийн Таллин хотод айлчлах үеэрээ “Бид сум үйлдвэрлэх хүчин чадлаа үргэлжлүүлэн бэхжүүлж, оны эцэс гэхэд 1.3 саяас 1.4 сая орчим үйлдвэрлэх боломжтой болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

Сэм Альтман асар өндөр хүчин чадалтай хагас дамжуулагчийг хөгжүүлэх, үйлдвэрлэх талаар АНЭУ-ын хөрөнгө оруулагчидтай ярилцжээ

Хиймэл оюун ухаанд суурилсан ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман хиймэл оюун ухаанд зориулсан хагас дамжуулагчийг хөгжүүлэхээр Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) болон Тайванийн TSMC компанийн хөрөнгө оруулагчидтай ярилцаж байгаа гэх мэдээлэл гарчээ.

Иран улсын “Сорайя” хиймэл дагуул тойрог замд амжилттай хүрчээ

Тус улсын төрийн мэдлийн IRNA агентлаг орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, Ираны Хувьсгалт гвардийн бүтээсэн хатуу түлшээр ажилладаг зөөгч пуужингаар хөөргөсөн “Сорайя” хиймэл дагуул дэлхийн гадаргаас 750 километрийн өндөрт орших тойрог замд амжилттай хүрсэн болохыг онцлов.

Украин, Газын зурвас дахь дайны улмаас ялгарч буй хүлэмжийн хий байгаль орчинд заналхийлж эхэлжээ

Орос-Украин болон Газын зурвас дахь дайны улмаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд очоод байгааг энэ талаарх судалгаанууд харуулсаар байна.

Европын холбоо 2040 он гэхэд дизель хөдөлгүүртэй ачааны машины борлуулалтыг хязгаарлана

Европын холбооны парламент уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд дизель хөдөлгүүртэй ачааны машины борлуулалтыг хязгаарлахаар тохиролцжээ.

АНУ: Хойд Кэролинагийн дунд сургуулийн сурагчид TikTok-оос хамааралтай болсноор ариун цэврийн өрөөнүүдийн толийг буулгах болжээ

Тэгвэл саяхан АНУ-ын Хойд Кэролина муж дахь нэгэн дунд сургуулийн сурагчдын хүрээнд уг платформд донтох хандлага илт нэмэгдсэнээр сургуулийн захиргаа ариун цэврийн өрөөнүүдийнхээ толийг буулгах шийдвэрийг гаргажээ.

Цаг агаараас шалтгаалан Хятадад галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоов

Огцом хүйтэрч, их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул Хятадын өмнөд болон төв нутгийн Гуандун, Хунань мужуудын хоорондох галт тэрэгний хөдөлгөөнийг бямба гаргаас мягмар гараг хүртэл түр зогсоожээ.

Хэт барууны намыг эсэргүүцсэн жагсаал Герман даяар болжээ

Хэт барууны үзэл баримталтай “Германы төлөөх өөр сонголт нам”-ыг /AfD/ эсэргүүцсэн жагсаал цуглаанууд баасан гаргаас ням гараг хүртэл үргэлжилж, 1.4 сая орчим хүн оролцсон тухай зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Францад цагаачлалын тухай хуулийг эсэргүүцсэн жагсаалууд болжээ

Дотоод хэргийн яам жагсаалд 75 000 хүн оролцсон гэж мэдээлсэн бол зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр 150 000 хүн жагсжээ. Franceinfo сувгаар мэдээлснээр, Парис, Лилль, Канн, Лион болон бусад хотод эсэргүүцлийн ажиллагаанууд болсон байна.

Z үеийнхэн Америкийн хөдөлмөрийн зах зээлийг өөрчилж байна

АНУ-д өсвөр насныхны ажил эрхлэлт /ялангуяа зоогийн газар, дэлгүүрүүдэд/ сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрсэн нь Z үеийнхний хөдөлмөр эрхлэлтэд хандах байдал өөрчлөгдсөнийг харуулж байна.

АстраЗенека вакцинаас болж хохирсон 35 хүн вакциныг үйлдвэрлэгчдээс нөхөн төлбөр нэхэмжилжээ

Ням гарагт Их Британийн DailyMail цахим сэтгүүлээс мэдээлснээр АстраЗенека вакциныг хийлгэсэн 35 хүн вакцинаас үүдэн эрүүл мэндийн хувьд хохирсон хэмээж, вакциныг үйлдвэрлэгчдээс их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ. Улмаар талууд Дээд шатны шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх болсон байна.

Европт байгалийн хийн үнэ буурчээ

Энэ онд дахин 12 хувиар буурах төлөвтэй байгаа ба ийнхүү буурахад нөлөөлж буй гол шалтгаан нь байгалийн хийг их хэмжээгээр нөөцөлсөн, мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашигласан, түүнчлэн харьцангуй дулаан өвөл болж байгаатай холбоотой гэж Bloomberg агентлаг мэдээлэв.

Нарны эрчим хүчийг сансраас дэлхий рүү дамжуулах туршилт амжилттай болжээ

Нарны энергийг сансарт цуглуулж, дэлхий рүү дамжуулах туршилтыг амжилттай хийж дуусгажээ. Цаашид хийх ажил их байгаа боловч энэхүү шинэ технологийн ирээдүйг эрдэмтэд гайхалтайгаар төсөөлж байна гэж Independent сонинд бичжээ.

АНУ-д хүйтний улмаас 90 гаруй хүн амиа алджээ

АНУ-ын ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт эрс хүйтэрсний улмаас 92 хүн амь эрсэдсэн тухай CBS телевиз мэдээлжээ. Орон даяар хүйтний эрч чанга хэвээр байна.

Японы сарны аппаратыг унтраахаас өмнө мэдээллүүдийг хүлээн авчээ

Саран дээр өнгөрсөн бямба гарагт амжилттай газардсан SLIM /Smart Lander for Investigating the Moon/ буугч төхөөрөмжийг унтраахаас өмнө маш олон мэдээллийг хүлээж авсан гэж Японы сансрын агентлаг даваа гарагт мэдэгдэв.

Филиппиний ерөнхийлөгч Маркос Coldplay хамтлагийн тоглолтыг үзэхээр нисдэг тэргээр зорчсон нь олны эгдүүцлийг төрүүлжээ

Баасан гарагт Филиппин улсад дэлхийн алдарт Coldplay хамтлаг тоглолтоо хийжээ. Улмаар тус тоглолтыг Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор өөрийн эхнэрийн хамтаар очиж үзсэн байна. Тийн очихдоо ерөнхийлөгч Маркос нисдэг тэргээр зорчсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21