2024/01/24: Тойм мэдээ
1 сарын 25. 12:490

Украины тал Оросын байгалийн хийн терминал руу нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр халдлага үйлджээ

Украины агаарын цохилтын улмаас ОХУ-ын Санкт-Петербург хотын ойролцоох байгалийн хийн терминал үйл ажиллагаагаа зогсоожээ. Эрчим хүчний томоохон экспортлогч ОХУ-ын газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд чиглэсэн халдлага үргэлжилсээр байгаа тул сүүлийн үед тогтвортой байсан шингэрүүлсэн хийн үнэ өсөх вий гэсэн болгоомжлол зах зээлд үүсээд байна.

Хиймэл оюун ухааны “галзуурлын” ачаар ASML компани зах зээлийн үнэлгээгээрээ Европтоо 3-рт бичигдэх болжээ

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр хиймэл оюун ухаанд суурилсан хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа энэ үед Голландын хагас дамжуулагч тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ASML компанийн хувьцааны үнэ Европын хөрөнгийн зах зээл дэх үнэлгээгээрээ гуравдугаарт жагссан талаар онцолжээ.

НАТО 1.1 тэрбум еврогийн үнэ бүхий их бууны сумыг Украинд дэмжлэг болгон олгохоо мэдэгджээ

Орон нутгийн цагаар 23-ны өдөр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Бельгийн нийслэл Брюссель хот дахь НАТО-гийн төв байранд болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа хэлэхдээ, "Украины дайн сум зэвсгийн төлөөх дайн болж хувирлаа" гэжээ.

Нью-Хэмпширийн сунгаанд Д.Трамп ялжээ

Нью-Хэмпшир муж улсад болсон Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тэргүүлж байна. Тэрбээр Никки Хейлиг ялснаар нам доторх байр сууриа улам бэхжүүлнэ гэж CNN телевиз мэдээлжээ.

Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг Туркийн парламент батлав

Туркийн парламент Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг мягмар гарагт баталлаа.

ОСКАР-2024: Нэр дэвшигчид тодорлоо

Америкийн кино урлагийн академиас “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг танилцуулаа.

Европын Суперлигийн анхны тэмцээн 2025 онд болно

Европын Суперлигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Анас Лаграри мэдэгдэхдээ, шинэ лигийн анхны тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг Европын 20 клубтай хэлэлцээ хийсэн бөгөөд тэдгээр клубууд тэмцээн явуулахыг урьдчилсан байдлаар дэмжин зөвшөөрснийг онцоллоо.

Умард Солонгос Шар тэнгис рүү далавчит пуужингууд харважээ

Умард Солонгосын тал цөмийн цэнэгт хошуу тээгч шумбагч дрон туршсан гэж мэдэгдсэнээсээ хойш хэдхэн хоногийн дараа Шар тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харважээ.

Шүүлтийн өдрийн цагийн зүүг хөдөлгөхгүй байхаар шийдвэрлэжээ

Өнгөрсөн онд цагийн зүүг Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 10 секундээр урагшлуулсан юм.

Их далайг хамгаалах гэрээг Палау улс хамгийн түрүүнд соёрхон баталлаа

Палау улс Дэлхийн далай тэнгисийг хамгаалах НҮБ-ын түүхэн гэрээг соёрхон баталсан анхны улс болж түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

Tesla-ийн автомашинуудыг хиймэл оюун ухаанаар жолоодно

Tesla компани бүрэн автомат жолоодлогын “Full Self-Driving” программаа шинэчилжээ.

Оросын U17 шигшээ багуудад тавьж буй хязгаарлалтуудыг зөөлрүүлнэ

Оросын хөл бөмбөгийн залуучуудын шигшээ багуудыг олон улсын тэмцээнд оролцоход тавьж буй хориг хязгаарлалтуудыг зөөлрүүлэх бодолтой байгаагаа УЕФА-гийн Ерөнхийлөгч Александер Чеферин илэрхийллээ.

Alaska Airlines авиакомпанийн гүйцэтгэх захирлын хэлснээр Боинг 737 Макс 9 загварын нэлээн хэдэн хөлгөөс сул бэхэлсэн эрэг олдсон гэжээ

Мягмар гарагт Alaska Airlines авиакомпанийн гүйцэтгэх захирал Бен Миникуччигийн хэлснээр тэд Боинг 737 Макс 9 загварын нэлээдгүй хэдэн агаарын хөлгөөс сул бэхэлгээтэй эрэг олсон гэжээ. Энэ талаар тэр NBC сувгийн оройн мэдээний хөтөлбөрт зочноор оролцохдоо өгүүлсэн байна.

Тэрбумтан Жак Ма Alibaba группээ дэмжихээр их хэмжээний хувьцаа худалдан авчээ

Группийн үүсгэн байгуулагчдын нэг Жак Ма группийнхээ үйл ажиллагааг дэмжихээр өнгөрөгч улирлын хугацаанд нийт 50 сая ам.долларт тэнцэх хэмжээний хувьцааг худалдан авчээ.

Netflix-ийн хэрэглэгчдийн тоо нэмэгджээ

Америкийн Netflix стриминг үйлчилгээний хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 13.1 саяар нэмэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны ханш мягмар гарагт өсжээ.

Хятадын сангуудаар дамжуулан гадаадад хөрөнгө оруулахыг хязгаарлаж эхэлжээ

Хятадын эрх баригчид эх газраас гадуур арилжаалагддаг үнэт цаасанд хөрөнгө оруулж буй сангуудын үйл ажиллагааг хязгаарлаж байна гэж Financial Times сонинд бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21