В.Орбан: Шведийн хүсэлтийг Унгар улс удахгүй батална
2 сарын 19. 13:110

Шведийг НАТО-д элсүүлэх тухай хэлэлцээрийг Унгарын парламентын хаврын чуулганаар соёрхон батална гэж тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдлээ.

Шведийн талтай маргаантай байгаа асуудлууд эцэслэн шийдэгдэхэд ойртож байна. Ерөнхий сайд Ульф Кристерссонтой хамтран бид итгэлцлийг сэргээх чухал алхмуудыг хийлээ. Бид парламентын хаврын чуулган эхлэх үед Шведийн хүсэлтийг соёрхон батлах боломжтой” гэж тэрбээр улс орны бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаарх жил тутмын илтгэлдээ дурдав.

Унгарын парламентын хаврын чуулган энэ сарын 26-нд нээгдэнэ. Тус улсын Засгийн газар Шведийг НАТО-д элсүүлэх тухай хуулийн төслийг уржнан жилийн зун парламентад өргөн барьсан юм. НАТО-гийн гишүүн орнуудаас зөвхөн Унгар улс энэхүү гэрээг соёрхон батлаагүй үлдээд байна.

Өнгөрсөн сарын 23-нд Унгарын Ерөнхий сайд В.Орбан Шведийн Ерөнхий сайдыг эл асуудлаар хэлэлцээнд урьжээ. У.Кристерссон урилгыг хүлээж авсан боловч Унгарын парламент Шведийг НАТО-д элсүүлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсны дараа Будапештэд айлчилна гэж мэдэгдсэн байна. Хоёр орны удирдагчид хоёрдугаар сарын 1-нд Брюссельд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ.

Унгар улс Умард Атлантын эвсэлд нэгдэх Шведийн баримт бичгийг соёрхон батлаагүй сүүлчийн улс болохгүй байх болно гэж тус улсын Засгийн газар амлаж байсан хэдий ч гэрээг Туркийн парламент соёрхон баталсны дараа тус улс ганцаараа үлдэж, холбоотнуудын зүгээс хүчтэй шахалтад орж эхэлжээ. Нэгдүгээр сарын 24-нд В.Орбан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярьсныхаа дараа Шведийг НАТО-д элсүүлэхийг Унгарын Засгийн газар дэмжиж байгааг мэдэгдэж, баримт бичгийг батлахыг парламентад уриалсан юм.

2023 оны гуравдугаар сарын 27-нд Унгарын парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэхийг дэмжиж, Шведийн асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан билээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01