Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
5 сарын 15. 13:270

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар 13-ны өдөр Вайоминг дахь цэргийн баазын ойролцоох Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид өөрийн эзэмшлийн газрыг зарахыг захирамжилжээ.

Учир нь Хятадын криптовалют олборлогч MineOne Partners компанийн криптовалют олборлох серверийн ойролцоо АНУ-ын цөмийн баллистик пуужингийн бааз байрладаг юм.

Financial Times зэрэг гадаадын хэвлэлд мэдээлснээр ерөнхийлөгч Байден MineOne Partners болон түүний түншүүдэд 120 хоногийн дотор Уоррен агаарын цэргийн баазын ойролцоох өөрсдийн эзэмшлийн газраа зарахыг захирамжилсан болохыг онцлов.

Уоррен агаарын цэргийн хүчний бааз нь АНУ-ын тив хоорондын цөмийн баллистик пуужинг хадгалдаг газруудын нэг юм.

Энэхүү криптовалют олборлогч компани нь Хятадын томоохон хувьцаа эзэмшигчидтэй Британийн Виржиний арлуудын компани гэж Цагаан ордны зүгээс мэдэгдсэн байна.

MineOne Partners нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гадаадын технологийг ашиглан криптовалютын олборлолтоор мэргэшсэн компани гэж Байден тайлбарлажээ.

Тэрээр “Стратегийн пуужингийн бааз, АНУ-ын цөмийн гурвалжингийн гол хэсэгт гадны хөрөнгө оруулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, түүнчлэн тандалт, тагнуулын үйл ажиллагаанд ашиглаж болох гадаадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаанаас хойш Хятадыг АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн тус улсын эсрэг энэ мэт төрөл бүрийн арга хэмжээ авсаар байгаа билээ.

Саяхан Хятадын ByteDance компанийг ТikTok платформынхоо АНУ дахь бизнесийн эрхийг худалдахгүй бол АНУ-д хориг тавих шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52