В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
5 сарын 15. 13:350

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын шадар сайдууд ба яамдын сайд нарыг томилох тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Орос улсын засгийн газар анх удаагаа 2020 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд гаргасан шинэ журмын дагуу байгуулагдлаа. Тодруулбал, сайдад нэр дэвшигчдийг Төрийн Дум ба Холбооны Зөвлөл хэлэлцэн дэмжсэний дараа Ерөнхийлөгч В.Путин баталжээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдаас гадна 10 шадар сайд, 21 сайд орсон бөгөөд яамдын тоо ба нэрс өмнөх бүрэлдэхүүнтэй харьцуулахад өөрчлөгдсөнгүй. Таван сайд буюу Дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газар ба Хууль зүйн яамыг удирдах сайд нар Ерөнхийлөгчид шууд захирагдах бол бусад сайдын үйл ажиллагааг Ерөнхий сайд удирдах юм.

Засгийн газрын бүрэлдэхүүн 13 хувиар өөрчлөгдсөн бөгөөд шадар сайд В.Абрамченко сайд нарын танхимаас гарсан бол С.Шойгу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллахаар болж, Эрчим хүчний сайд Н.Шульгинов, Спортын сайд О.Матыцин нар өөр ажилд шилжжээ. Сайд асан Д.Патрушев, В.Савельев нар шадар сайдын албан тушаалд томилогдсон бол тэргүүн шадар сайд асан А.Белоусов Батлан хамгаалахын сайдаар ажиллахаар болжээ. Д.Мантуров тэргүүн шадар сайдын албан тушаалыг хашихаар болсон байна.

Түүнээс гадна хэд хэдэн мужийн удирдагчид холбооны засгийн газрын сайдаар ажиллахаар томилогджээ. Үүнд: Калининград мужийн захирагч асан А.Алиханов Үйлдвэр худалдааны сайдаар, Хабаровск мужийн захирагч асан М.Дегтярев Спортын сайдаар, Курск мужийн захирагч асан Роман Старовойт Тээврийн сайдаар, Кузбасс мужийн захирагч асан С.Цивилев Эрчим хүчний сайдаар тус тус томилогджээ.

Т.Голикова, А.Новак, А.Оверчук, М.Хуснуллин, Д.Чернышенко нар шадар сайдын албан тушаалдаа хэвээр үлдсэн байна.

Мөн Гадаад хэргийн, Сангийн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар С.Лавров, А.Силуанов, М.Решетников нар үргэлжлүүлэн ажиллана.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52