Э.Макрон: Мбаппег Олимпод оролцуулахыг зөвшөөрнө хэмээн найдаж байна
5 сарын 13. 13:050

“Реал Мадрид” багийн удирдлага Олимпын наадмын үеэр Францын шигшээгийн бүрэлдэхүүнд тоглохыг Килиан Мбаппед зөвшөөрөх байх хэмээн найдаж байгаагаа Францын Ерөнхийлөгч Э.Макрон илэрхийлжээ. Тэрбээр “Пари Сен-Жермен” клубээс К.Мбаппе явах гэж байгаа тухайд тайлбар хийхдээ ийнхүү мэдэгдсэн байна.

Хөл бөмбөгийн залуу од баасан гарагт мэдэгдэхдээ “ПСЖ”-тэй байгуулсан гэрээний хугацаа 6 дугаар сарын 30-нд дуусмагц тус багаас явна” гэсэн юм. Гэхдээ чухам ямар клубт шилжин очихоо тэрбээр тодорхой хэлээгүй бөгөөд хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол Мадридын “Реал” багт элсэж, улиралд 15-20 сая еврогийн цалинтай гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулах бололтой.

Францын Ерөнхийлөгч нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн асуултад хариулахдаа “надад тодорхой хэлэх зүйл алга, гэхдээ Олимпын тоглолтын үеэр “Реал Мадрид” клуб Францын шигшээд тоглуулахын тулд Мбаппег чөлөөлнө гэдэгт найдаж байна” гэжээ.

Өмнө нь Э.Макрон ярихдаа, Мбаппег Олимпод оролцуулах асуудлаар “Реал” клубт ихээхэн шахалт үзүүлсэн гэдгээ мэдэгдэж байсан юм.

Харин Мадридын клубын удирдлага үүнээс өмнө Францын хөл бөмбөгийн холбоонд /FFF/ хандан “Мбаппе болон Францын бусад тоглогчийг Олимпод оролцуулахын тулд тоглолтуудаас чөлөөлөхгүй” гэдгээ мэдэгдэж байсан юм. 25 настай Мбаппегийн хувьд зуны цуврал тоглолтуудын өмнө эрч хүчээ нөхөн сэргээх шаардлагатай гэж клубын удирдлага үзэж байгаа ажээ. Ташрамд дурдахад, “Реал Мадрид”-ад Ферлан Менди, Эдуардо Камавинга, Орельен Тчуамени гэсэн Францын гурван хөлбөмбөгч тоглодог.

К.Мбаппе “ПСЖ”-ийн бүрэлдэхүүнд тоглох хугацаандаа Францын аваргаар 6 удаа шалгарч, тус улсын цомыг 3 удаа хүртэж байсан юм. Мөн Францын шигшээгийн бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга болж, 2022 онд ДАШТ-ний мөнгөн медаль хүртэж байсан билээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09