Лука Модрич ЕАШТ-д гоол оруулсан хамгийн ахмад тоглогч болжээ
6 сарын 25. 15:010

Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтод гоол оруулсан хамгийн ахмад хөлбөмбөгчин болжээ.

Тэрбээр Германд болж буй тус тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод Италийн шигшээ багийн хаалганд гоол оруулж, тооны харьцааг нээсэн байна. Хорватын хагас хамгаалагч 55 дахь минутад гоолджээ. Нэг минутын өмнө Л.Модрич торгуулийн цохилтыг алдсан байна.

Л.Модрич 38 нас 289 хоногтойдоо гоол оруулжээ. Тэрбээр Австрийн шигшээ багийн довтлогч асан Ивица Вастичийн "дээд амжилт"-ыг эвдсэн байна. И.Вастич 2008 оны ЕАШТ-д Польшийн багийн эсрэг хийсэн тоглолтод 38 нас 257 хоногтойдоо гоол оруулж байв. Энэ удаагийн тэмцээнд Л.Модричийн амжилтыг Португалын шигшээ багт тоглож байгаа 39 настай Криштиану Роналду, 41 настай Пепе нар эвдэж магадгүй байна.

Хорватын шигшээ баг хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Италийн багтай 1:1-ээр тэнцжээ. Италийн баг 4 оноотой хэсгийн хоёрдугаар байрт шалгарч, 1/8 шигшээд Швейцарын багтай учраа тааран тоглохоор боллоо. Хорватын баг хоёр оноотойгоор хэсгийн гуравдугаар байрт шалгарчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50