Хятад улс чипний үйлдвэрлэлд 47.5 тэрбумын хөрөнгө оруулна
5 сарын 29. 12:140

Ирээдүйн дэвшилтэт технологийн салбарт давамгайлахын тулд Хятад улсад хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зориулсан хамгийн том хөрөнгө оруулалтын санг байгуулсан тухай тус улсын засгийн газрын харьяа агентлаг мэдээллээ.

АНУ-ын зүгээс чип ба чипний технологийн экспортоо асар ихээр хязгаарлаж байгаа тул нийт 47.5 тэрбум долларын хөрөнгөтэй тус санг байгуулж байгаа ажээ.

Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банк, Бүтээн байгуулалтын банк зэрэг хамгийн том төрийн өмчит зургаан банкны хөрөнгө оруулалттай тус сан нь Хятад улсын дарга Ши Жиньпин улс орноо технологийн супер гүрэн болгоход маш ихээр анхаарч байгааг илтгэж байна.

“Хятадад үйлдвэрлэв-2025” гэсэн төлөвлөгөөг боловсруулснаар улс орноо хиймэл оюун ухаан, 5G утасгүй сүлжээ, квант тооцоолол зэрэг салбарт дэлхийд тэргүүлэгч болгох зорилтыг Хятадын удирдлага тавьжээ.

Үндэсний аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлснээр, “Том сан” гэгдэх уг санг баасан гарагт Бээжинд албан ёсоор байгуулсан байна.

Тус санг анх 2014 онд 138.7 тэрбум юань буюу 19.2 тэрбум ам.доллароор байгуулжээ. Таван жилийн дараа хоёрдахь үе шатанд хөрөнгийн хэмжээг 204.1 тэрбум юань буюу 28.2 тэрбум доллар болгон нэмэгдүүлсэн байна.

Эдгээр хөрөнгө оруулалт нь 2030 он гэхэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилготой бөгөөд чипний үйлдвэрлэл, загвар, тоног төхөөрөмж, материалд хөрөнгө оруулалт хийнэ гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 10 жилийн өмнө төслийн эхний үе шатыг эхлүүлэхдээ мэдэгдэж байв.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22