БНСУ-д Сансар судлалын агентлаг албан ёсоор нээгдлээ
5 сарын 29. 12:341

Өмнөд Солонгосын сансар судлалын бодлогыг боловсруулж, тус улсын сансрын салбарын хөгжлийг дэмжих зорилго бүхий Солонгосын Сансар судлалын агентлаг /КАСА/ өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

КАСА агентлагийн төв байр Сөүлээс өмнө зүгт 300 км-ийн зайд орших Сачон хотод орших бөгөөд тус агентлагт ажиллах 293 хүний​​г үе шаттайгаар элсүүлэх ажээ.

“КАСА байгуулагдсан нь хувийн хэвшлийн манлайлал дор сансрын экосистемийг бий болгоход тус дөхөм болж, манай улс сансрын эдийн засагт тэргүүлэхэд түлхэц болно” гэж КАСА-гийн дарга Юн Ён Бин мэдэгджээ.

Хувийн компаниуд сансрын технологийн инновацыг идэвхтэй манлайлж буй шинэ эрин үед тус салбарт улс орны өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийн тулд сансрын салбарт хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг өсгөн нэмэгдүүлнэ гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

КАСА нь сансрын салбарт үндэсний стратегийг боловсруулах, судалгаа, хөгжлийн төсөл хэрэгжүүлэх, ур чадварыг сайжруулах, аж үйлдвэрийг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг дэмжих үүрэгтэй. Түүнчлэн Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн сансрын хөлгийг 2032 онд Саран дээр, 2045 онд Ангараг гараг дээр буулгах үндэсний сансрын хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ.

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ тэтгэвэрт гарсан ахлах мэргэжилтэн Жон Ли КАСА-гийн сансрын нислэг, бодлого хариуцсан орлогч захирлаар, Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны ахлах албан тушаалтан Ро Кюн Вон орлогч даргаар томилогджээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Дөлгөөн
   /
5 сарын 29. 15:54

Testelj baina

Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22