Устөрөгчийн түлш цэнэглэгч роботыг Өвөр Монголд ашиглалтад оруулжээ
6 сарын 5. 17:200

Дэлхийд анхных болох устөрөгчийн түлш цэнэглэгч автомат роботыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны хүнд даацын галт тэрэгний төмөр замын устөрөгчийн түлш цэнэглэх Батута станцад ашиглалтад оруулжээ.

Цаг агаарын ямарч нөхцөлд зүтгүүрүүдийг устөрөгчөөр цэнэглэх уг робот нь -25 хүртэл хэмийн хүйтэнд ажиллах чадвартай ажээ. Роботыг ашиглалтад оруулснаар, устөрөгчөөр ажилладаг зүтгүүрүүдийг 8 цаг тасралтгүй ажиллах түлшээр 30 минутын дотор цэнэглэх боломжтой болно.

Батутагийн устөрөгчийн түлш цэнэглэх станцын техникч Жан Кай хэлэхдээ, уг роботыг ашигласнаар устөрөгчөөр цэнэглэх гүйцэтгэлийг дээшлүүлээд зогсохгүй станцын ажилтнуудын алдааны тоог эрс бууруулж, улмаар аюулгүй байдлын эрсдэл, ашиглалтын зардлыг багасгана гэж онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google, Amazon, Microsoft-ын араас Apple компани Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөжээ
02024-6-28 5:10
АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
2024-6-27 15:28
Навер вебтүүний үнэ цэн 3.7 их наяд вонд хүрчээ
2024-6-27 11:38
ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
2024-6-27 10:59
Дани үхрийн унгасанд татвар ноогдуулна
2024-6-27 10:28
Гондурасын Ерөнхийлөгч асан хар тамхи зөөгөөд АНУ-д 45 жилийн ял сонслоо
2024-6-27 10:06
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43