ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
6 сарын 27. 10:590

ОХУ-ын сангийн яам 2025 оноос эхлэн гэр бүл цуцлуулах хураамжийг найм дахин нэмэх санал дэвшүүлжээ. Улмаар өдгөө гэр бүл цуцлуулахын тулд төлдөг 650 рубль буюу 7.45 ам.долларын хураамж 5000 рубль буюу 57.31 ам.доллар болж мэдэхээр байна.

Тухайлбал, дундаасаа бага насны хүүхэдгүй, хоёр талаасаа ярилцаж тохирсон гэр бүлүүд болон шүүхээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй хосуудад дээрх санал хамаатай юм. Хэрэв хоёр тал харилцан тохирсон бол хамтарсан өргөдлөө иргэний хэрэг бүртгэлийн газарт өгч, бусад тохиолдолд шүүх хурлаар орох юм.

Статистик мэдээллээс харахад 2023 онд ОХУ-д нийт 683 мянга гаруй гэр бүл салсан байна.

Харин гэр бүл батлуулах хураамж 350 рубль буюу 4 ам.доллар хэвээрээ үлдэх аж.

Түүнээс гадна нэр солиулах хураамж 18.34 ам.доллар байсныг мөн 57 ам.доллар болгож нэмэх санал дэвшүүлсэн гэнэ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зах зээлээс чимээгүй алга болсон Nike-д байр сууриа эргүүлэн олоход багагүй хугацаа шаардагдах бололтой
02024-6-30 2:09
2030 он гэхэд дэлхийн автомашины зах зээлийн гуравны нэгийг Хятад эзэлнэ
02024-6-29 23:21
БНАСАУ-ОХУ-ыг холбосон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн ирэх сард сэргэнэ
02024-6-29 1:59
Google, Amazon, Microsoft-ын араас Apple компани Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөжээ
02024-6-28 5:10
АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
2024-6-27 15:28
Навер вебтүүний үнэ цэн 3.7 их наяд вонд хүрчээ
2024-6-27 11:38
ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
2024-6-27 10:59
Дани үхрийн унгасанд татвар ноогдуулна
2024-6-27 10:28
Гондурасын Ерөнхийлөгч асан хар тамхи зөөгөөд АНУ-д 45 жилийн ял сонслоо
2024-6-27 10:06
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30