Тайвань Хятадын усан цэргийн ахмад асанг баривчиллаа
6 сарын 12. 11:430

Тайванийн талаас мэдээлж байгаагаар Тайпэйн боомтоддхуль усаар хувийн завьтай нэвтрээд баривчлагдсан этгээд Хятадын усан цэргийн ахмад асан бөгөөд тагнуул хийх зорилготой байсан байж болзошгүй гэнэ.

Тайванийн эргийн харуулууд өнгөрсөн долоо хоногт Тайпайд хүрдэг голоор хувийн завьтай зорчиж явсан Хятад иргэнийг баривчилсан нь хоёр орны хурцадмал харилцааг улам муутгаж болзошгүй байдалд хүргээд байгаа юм.

Албаныхны мэдээлж байгаагаар бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд үүнтэй төстэй хэрэг 18 удаа гарсан нь Тайванийн тал иймэрхүү хил зөрчигч завийг хэр хурдан анзаарч байгааг туршиж, шалгаж буй Бээжингийн санаатай үйлдэл байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж.

Мөн өөр эх сурвалжууд ч энэ үйлдлийг Хятадын саарал бүсийн тактикийн нэг хэсэг хэмээн үзэж байгаа юм. Тайванийн тал сүүлийн жилүүдэд Хятад саарал бүсийн дайн гэх тактик хэрэгжүүлэн нээлттэй тулаан эхлүүлэхгүй ч аажим аажмаар Тайванийг ядраан, залхааж байна хэмээн буруушаасаар ирсэн билээ.

Эргэн санавал, гуравдугаар сард Хятадын эрэгтэй ойр явсан Тайванийн хоёр загасчинг Бээжин саатуулж, нэгийг нь удалгүй сууласан ч өмнө нь Тайванийн цэрэгт алба хашиж байсан нөгөөг нь одоог болтол хорьж байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ-ОХУ-ыг холбосон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн ирэх сард сэргэнэ
02024-6-29 1:59
Google, Amazon, Microsoft-ын араас Apple компани Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөжээ
02024-6-28 5:10
АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
2024-6-27 15:28
Навер вебтүүний үнэ цэн 3.7 их наяд вонд хүрчээ
2024-6-27 11:38
ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
2024-6-27 10:59
Дани үхрийн унгасанд татвар ноогдуулна
2024-6-27 10:28
Гондурасын Ерөнхийлөгч асан хар тамхи зөөгөөд АНУ-д 45 жилийн ял сонслоо
2024-6-27 10:06
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41