БНАСАУ-ОХУ-ыг холбосон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн ирэх сард сэргэнэ
6 сарын 29. 1:590

Умард Солонгос болон ОХУ-ыг холбосон суудлын галт тэрэг ирэх сараас дахин үйл ажиллагаагаа эхлүүлнэ хэмээн Оросын Интерфакс агентлаг мэдээллээ.

Интерфакс агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Алс Дорнодын Приморийн хязгаарын захирагч Олег Коземяко Владивосток хотноо зохион байгуулагдсан Умард Солонгосын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлтийн ёслол дээр “Бид Владивостокоос галт тэргээр шууд Умард Солонгосыг зорих боломжтой болж байгаа ба тэндхийн байгалийн үзэсгэлэн, соёл, зан заншил, уламжлалтай нь танилцаж болохоор боллоо” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн сард амбан захирагч Коземяко өөрийн Telegram сувагтаа "Владивосток, Расон боомтын хооронд зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн удахгүй сэргэнэ" хэмээн мэдэгдэж байсан юм.

Расон бол Умард Солонгосын Хятад болон Оростой хиллэдэг “эдийн засгийн тусгай бүс” бөгөөд гадаадын иргэд хамгийн олноор зорчдог бүс билээ.

БНАСАУ цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сард хилээ хааж, жуулчдыг нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргаж байсан юм. Улмаар Владивосток болон Расоныг холбосон ачааны болон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөний үйл ажиллагааг аль алиныг нь түр зогсоогоод байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зах зээлээс чимээгүй алга болсон Nike-д байр сууриа эргүүлэн олоход багагүй хугацаа шаардагдах бололтой
02024-6-30 2:09
2030 он гэхэд дэлхийн автомашины зах зээлийн гуравны нэгийг Хятад эзэлнэ
02024-6-29 23:21
БНАСАУ-ОХУ-ыг холбосон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн ирэх сард сэргэнэ
02024-6-29 1:59
Google, Amazon, Microsoft-ын араас Apple компани Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөжээ
02024-6-28 5:10
АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
2024-6-27 15:28
Навер вебтүүний үнэ цэн 3.7 их наяд вонд хүрчээ
2024-6-27 11:38
ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
2024-6-27 10:59
Дани үхрийн унгасанд татвар ноогдуулна
2024-6-27 10:28
Гондурасын Ерөнхийлөгч асан хар тамхи зөөгөөд АНУ-д 45 жилийн ял сонслоо
2024-6-27 10:06
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30