Пёняныг дэлхийд сурталчлагч англиар “ус цас” юүтүбэр Сун А охин анхаарал татав
6 сарын 12. 14:540

Умард солонгосын хөтөлдөг суртал ухуулгын цахим сүлжээний “Нэнара”(миний эх орон) сувгаар онцолсон Британи аялгаар тун цэвэрхэн ярьдаг Сун А охин олны анхаарлын төвд ороод байна.

Тухайлбал, өнөөдөр/06.12/ тус сувагт “Пёнян дахь Сонгю бага дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Им Сун А” нэртэй бичлэг нийтлэгдэж, өнгөрсөн оны арван нэгдүгээр сард улсын хэмжээнд зохион байгуулагдсан гадаад хэлний ярианы тэмцээний аварга Сун А охиныг танилцуулжээ.

 

 

Чухамдаа Сун А охин 2022 оны нэгдүгээр сараас өөрийн сувгийг нээн, Пёнян хотын төвөөр зугаалж байгаа бичлэгүүдээ нийтлэн 20 мянга гаруй дагагчтай болсон “амжилттай” юүтүбер билээ.

Гэвч Юүтүбийг эзэмшигч Гүүгл компани түүний сувгийг умард Солонгосын дэглэмийг илт сурталчилсан буюу тус платформын журмыг зөрчсөн гэх шалтгаанаар 2023 оны зургаадугаар сард хаасан юм.

Нэнара сувгийн танилцуулснаар Сун А англи хэл дээр 30 гаруй дэвтэр өдрийн тэмдэглэл хөтөлсөн, англи хэл сурч эхэлсэн цагаасаа л өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх талаар үргэлж сурч, хөгжиж ирсэн гэнэ.

Сун Агийн тикток суваг хэдий хаагдаагүй ч гэлээ 2023 оны наймдугаар сараас хойш шинэ бичлэг ороогүй аж.

 

Эх сурвалж: Yonhap

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ-ОХУ-ыг холбосон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн ирэх сард сэргэнэ
02024-6-29 1:59
Google, Amazon, Microsoft-ын араас Apple компани Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөжээ
02024-6-28 5:10
АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
2024-6-27 15:28
Навер вебтүүний үнэ цэн 3.7 их наяд вонд хүрчээ
2024-6-27 11:38
ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
2024-6-27 10:59
Дани үхрийн унгасанд татвар ноогдуулна
2024-6-27 10:28
Гондурасын Ерөнхийлөгч асан хар тамхи зөөгөөд АНУ-д 45 жилийн ял сонслоо
2024-6-27 10:06
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41