Хятадаас “хөөгдсөн” криптовалют олборлогчид Зүүн Өмнөд Ази руу хошуурч байна
6 сарын 17. 8:150

Нэгэн цагт дэлхийн хамгийн том криптовалют олборлолтын бүс байсан Хятадаас “хөөгдсөн” криптовалют олборлогчид Зүүн өмнөд Ази руу хошуурах болжээ.

Орон нутгийн цагаар 14-ний өдрийн Bloomberg News агентлагийн мэдээлснээр, Хятадын засгийн газар 2021 онд виртуал валют олборлохыг хориглосноос гадна тус улс дахь энэ төрлийн компаниудыг албадан хаасан билээ. Тэгвэл үүнээс хойш Зүүн өмнөд Азийн орнуудад гол төлөв усан цахилгаан станцын ойролцоо эсвэл хаалгаа барьсан худалдааны төвүүд болон үйлдвэрийн барилгуудыг түшиглэн криптовалют олборлогч компаниуд үйл ажиллагаагаа явуулах болсон байна.

Цахилгаан эрчим хүчний үнэ харьцангуй бага, цахилгаан хангамж гэх мэт холбогдох дэд бүтцийн асуудал аль хэдийн шийдэгдсэн гэдэг утгаараа Зүүн өмнөд Азийн бүс криптовалют олборлогчдын сонирхлыг ихээр татаж байна хэмээн тус салбарын мэргэжилтнүүд тайлбарлав.

Лаосын төрийн мэдлийн цахилгаан эрчим хүчний корпорацийн албаны хүний ​​хэлснээр, криптовалют олборлогчид Лаос руу хошуурч байгаа бөгөөд тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний гуравны нэгээс илүү хувийг эзэлж байгааг онцолжээ.

Биткоины үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж буйн ачаар Зүүн Өмнөд Азид төвлөрч буй олборлогч компаниуд болон олборлогч төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар ирээдүйд эрчимтэй өсөх төлөвтэй байна хэмээн Bloomberg News агентлаг таамагласан байна.

Криптовалютын зах зээлийн судалгааны The Block Research компанийн мэдээлснээр өнгөрсөн сард дэлхийн криптовалют олборлолтын салбарын борлуулалт 960 сая ам.долларт хүрсэн гэв.

Гэсэн хэдий ч Лаос улсад энэ жил тохиосон ган гачигийн улмаас төрийн мэдлийн эрчим хүчний компаниуд олборлолт эрчимтэй явагддаг бүсийн цахилгаан , эрчим хүчний хангамжийг зогсоох зэргээр олборлогчдын хувьд таамаглаагүй гэнэтийн асуудал үүсэх тохиолдол ч ихээхэн байгааг Bloomberg News агентлаг нэмж дурдсан байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09