Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Өнгөрсөн сард Европын байгалийн хийн нийт импортод Оросын байгалийн хийн эзлэх хувь хэмжээ сүүлийн хоёр жил орчимд анх удаа Америкийнхаас давсан байна.
Financial Times сонинд бичсэнээр түүхий эдийн зах зээлийн шинжилгээний ICIS компанийн судалгааны үр дүнд Европын холбоо, Их Британи, Швейцарь, Серби, Босни Герцеговина, Хойд Македон зэрэг улсуудад нийлүүлсэн Оросын байгалийн хий, шингэрүүлсэн хийн хэмжээ эдгээр бүс нутгуудын нийт импортын 15 хувийг эзэлсэн талаар онцолжээ.
Харин АНУ ердөө 14 хувийг нийлүүлсэн нь 2022 оны 8-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.
Импортын хувь хэмжээ ийнхүү өөрчлөгдсөн явдал нь Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа хэдий ч Европын орнууд руу нийлүүлэх Оросын байгалийн хийн импортын хэмжээ ерөнхийдөө нэмэгдсэнтэй холбоотой юм.
ОХУ нь 2022 оны дундуур баруун хойд Европ руу чиглэсэн хий дамжуулах хоолойгоор дамжуулан хий нийлүүлэхээ зогсоосон ч Украин, Туркээр дамждаг хоолойгоор хий нийлүүлсээр байгаа билээ.
Үүнээс гадна өнгөрсөн сард АНУ-ын байгалийн хийн экспортын томоохон байгууламжууд цахилгааны тасалдалд өртсөн бөгөөд энэ сард засвар үйлчилгээ хийхээр төлөвлөж буйтай зэрэгцэн ОХУ ийнхүү хийн экспортоо нэмэгдүүлсэн нь ихээхэн нөлөөлсөн хэмээн дүгнэж болох юм.
Энэ талаар Financial Times сонин Зүүн Европын орнууд Оросын импортоос хамааралтай хэвээр байгаа цагт Европын орнууд цаашид Оросын байгалийн хийнээс хараат байдлаа бууруулах нь тийм ч амаргүй гэдэг нь харагдаж байна хэмээжээ.
Эх сурвалж: KBS
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй