АНУ: Хуучин Теsla худалдаж авах сонирхолтой хүмүүсийн тоо эрс нэмэгджээ
8 сарын 28. 7:490

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн хуучин автомашинууд АНУ-ын хэрэглэгчдийн дунд ихэд эрэлттэй болж буй талаар онцолжээ.

Теsla-гийн автомашиныг худалдаж авахыг хүссэн хэрэглэгчид Калифорни мужийн Фремонт дахь тус компанийн үйлдвэрийн ойролцоох CarMax хэмээх хуучин автомашин борлуулах төвийг зорьж байгаа тухай хэвлэлүүд саяхан мэдээлэв.

Carmax-ийн ерөнхий менежер "Сүүлийн үед хэрэглэгчид манай бизнесийг ихэд сонирхох болсон. Тэд үргэлж цахилгаан автомашинтай болохыг хүсдэг байсан ч энэ нь тийм ч хямдхан өртөгтэй хүсэл биш байлаа” хэмээн өгүүлжээ.

Автомашины зах зээлийн судалгааны Cox Automotive компанийн мэдээлснээр, энэ оны эхний хагаст цахилгаан автомашины жижиглэнгийн худалдаа өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 70 хувиар өссөн гэв.

Түүнчлэн автомашины мэдээллийн iSeeCars.com сайт өнгөрсөн зургадугаар сард хуучин цахилгаан автомашины дундаж үнэ 30.000 ам.доллараас унасан нь дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас хямд болсон гэж дүгнэсэн байна.

Өнгөрсөн жил Теsla компани шинэ автомашиныхаа үнийг хэд хэдэн удаа бууруулсантай холбоотойгоор хуучин автомашины үнэ буурснаас гадна хуучин цахилгаан автомашин худалдан авахад төрөөс татаас өгч буй явдал нь ч тус компанийн хуучин автомашины борлуулалт сүүлийн үед нэмэгдэхэд нөлөөлж байна гэж Bloomberg News агентлаг цохон тэмдэглэв.

АНУ-ын Инфляцыг бууруулах тухай хууль нь зөвхөн шинэ автомашин төдийгүй 25,000 ам.доллароос доош үнэтэй цахилгаан автомашин худалдан авсан тохиолдолд 4000 ам.долларын татаас олгох заалттай байдаг юм.

Admonds автомашины мэдээллийн сайтын шинжээч Жессика Колдуэлл дүгнэхдээ Теsla компани удаан хугацааны туршид шинэ загвар гаргаагүй нь ч хуучин автомашины нэр хүндэд нөлөөлж байгааг дурдсан байна.

Тодруулбал тус компани 4 жилийн өмнө зах зээлд гаргасан "Model Y" загвартаа одоог хэр нь дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийгээгүйн дээр 7 жилийн өмнө гарсан "Model 3"-ын шинэ загварын харагдах байдалд ч төдийлөн өөрчлөлт ороогүй юм.

Колдуэлл хэрэглэгчид хуучин "Model 3"-ыг 22.000 ам.доллароор худалдаж авах боломжтой бөгөөд "Энэ нь шинэ загвараасаа тийм ч ялгаатай биш. Хуучин цахилгаан автомашин худалдан авч буй явдлыг ихэвчлэн "сайн наймаа"-нд тооцдог" хэмээн өгүүлжээ.

Гэвч цахилгаан автомашины нийт зах зээл эрэлтээсээ давсан нийлүүлэлттэй байгаа билээ. Тиймдээ ч цахилгаан автомашины зах зээлийн нийт хэмжээ 2021 онтой харьцуулахад дөрөв дахин өссөн болохыг Bloomberg News агентлаг нэмж онцлов.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18