Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан Парис хот одоо Паралимпод бэлтгэж байна. Энэ сарын 28-нд болох нээлтийн ёслол “гайхалтай” болно гэж тус наадмыг зохион байгуулах хорооны дарга даваа гарагт мэдэгджээ.
Энэхүү ёслолыг Олимпын нээлтийн нэгэн адил цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зохион байгуулах бөгөөд энэ нь Паралимпын түүхэн дэх анхны тохиолдол болох юм. Олон улсын Паралимпын хорооны мэдээлснээр, ёслолыг 65 мянга орчим хүн үзэх төлөвтэй байна. Тамирчдын парад Элисейн талбайгаас Эв нэгдлийн талбай хүртэл үргэлжлэх ажээ.
“Парис-2024” наадмыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, нээлтийн ёслол үнэхээр ер бусын бөгөөд гайхалтай байх болно хэмээн хэлжээ. Тэрбээр ёслолыг өргөн цар хүрээтэй зохион байгуулна гэдгийг онцлоод, 5000 тамирчин болон арын албаныхан, мөн 140 бүжигчин оролцоно хэмээн дурдлаа. Түүнчлэн бүжигчдийн зарим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байх гэнэ.
Францын Паралимп, спортын хорооны ерөнхийлөгч Мари-Амели Ле Фур хэлэхдээ, ёслолыг зохион байгуулах ажилд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мөн оролцож байгааг онцолжээ. Энэ нь ялгаатай байдлыг арилгах гэсэн санаа биш, харин тэдэнтэй хамт амьдарч сурахыг илэрхийлж байгаа юм гэж Токиогийн Паралимпын уртын харайлтын төрөлд мөнгөн медаль хүртсэн М.Фур ярьжээ.
Парисын Паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8 хүртэл 12 хоногийн турш үргэлжилнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй