ЕВРО-2024: Дани, Словенийн шигшээ багууд хасагдах шатанд шалгарчээ
6 сарын 26. 12:400

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод Данийн шигшээ баг Сербийн багтай 0:0-ээр тэнцсэнээр хасагдах шатанд шалгарлаа.

Мюнхен хотод болсон тоглолтод “Их дуулга”-ын 24 удаагийн аварга Новак Жокович Сербийн шигшээ багаа дэмжихээр иржээ.

С хэсгийн өөр нэг тоглолтод Англи, Словенийн багууд мөн 0:0-ээр тэнцсэн байна. Ингэснээр Словенийн шигшээ баг анх удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд шалгарав. С хэсгийн тоглолтууд дууссаны дараа В хэсгийн гуравдугаар байрт шалгарсан Хорватын шигшээ баг 1/8 шигшээд үлдэх боломжоо алдсан нь тодорхой боллоо.

Данийн шигшээ баг нэмэлт үзүүлэлтээр С хэсэгт хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд 1/8 шигшээд Германы шигшээ багтай зургаадугаар сарын 29-нд Дортмунд хотод учраа тааран тоглоно. Хэсгийн эхний байрт Английн баг (5), гуравдугаар байрт шалгарсан Словенийн баг (3) шалгарчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50