Жеки Чан Паралимпын галт бамбарыг буухиална
8 сарын 26. 15:390

Парис хотноо наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд болох Паралимпын наадмын галт бамбарыг Францын 50 хотод буухиалах олон зуун хүний нэгээр Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан тодорчээ.

Өдгөө 70 настай, тулаант кинонд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон тэрбээр Францын нийслэлд нээлтийн ёслол эхлэхээс хэдхэн цагийн өмнө буюу лхагва гаргийн үдээс хойш галт бамбарыг буухиална гэж наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэв.

Мөн Францын жүжигчин Эльза Зильберштейн, бүжигчин, бүжиг дэглээч Бенжамин Мильпье нар бамбарыг буухиалах ёслолд оролцоно.

Лхагва гарагт болох ёслолын ажиллагаа Олимпын нээлтийн нэгэн адил цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болох бөгөөд тамирчдын парад Элисейн талбайгаас Эв нэгдлийн талбай хүртэл үргэлжлэх юм.

Паралимпын өлгий Их Британийн Сток-Мандевилл сууринд өнгөрсөн бямба гарагт асаасан галыг Паралимпын тэргэнцэртэй туялзуур сэлэмний медальт тамирчин Эммануэль Ассман ням гарагт Францад авчирчээ.

Зохион байгуулах хорооны дарга Тони Эстангегийн хамт Паралимпын галыг угтан авах ажиллагаанд оролцсон Францын Спортын сайд Амели Удеа-Кастера хэлэхдээ, энэхүү наадмын зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүрх сэтгэлд спортыг сийлэн үлдээх явдал юм гэлээ.

Паралимпын галыг одоо 12 гал болгон 1000 хүн 50 орчим хотоор буухиалах бөгөөд 12 буухиа лхагва гарагт нээлтийн ёслол болох Парис хотод нэгдэх ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18