ПАРИС-2024: Олимпын наадмын тав дахь өдрийн тойм мэдээ
8 сарын 1. 11:500

Өчигдөр буюу лхагва гарагт Олимпын тамирчид усанд сэлэлт, усанд үсрэлт, туялзуур жад, спортын гимнастик, жүдо, BMX загварын дугуйн уралдаан, академик сэлүүрт завь, буудлага, серфинг, триатлон, сэлүүрт завины слалом гэсэн 11 төрөлд нийт 20 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Триатлоны төрөлд Их Британийн баг хоёр медаль хүртсэний нэг нь алтан медаль байсан бөгөөд Алекс Йи эрэгтэйчүүдийн ангилалд Олимпын аварга боллоо. Харин эмэгтэйчүүдээс Бет Поттер хүрэл медаль хүртэв.

А.Йи гурван жилийн өмнө Токиод болсон Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бол Сена мөрний эрэг дээр хүндэтгэлийн тавцангийн хамгийн дээд гишгүүр дээр зогслоо. Тэрбээр өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Хайден Уайлдыг барианы өмнөхөн гүйцэж түрүүлсэн юм.

Алекстай бараг нэгэн зэрэг шахуу академик сэлүүрт завины төрөлд Их Британийн эмэгтэйчүүдийн баг алтан медалийн эзэд боллоо. Барианд орохоос 200 м-ийн өмнө Нидерландын багийнхан завины тал хэсгээр түрүүлж байсан боловч сүүлчийн мөчид британи бүсгүйчүүд огцом ухасхийн сэлүүрдсэнээр барианд яг зэрэг орсон юм. Иймээс ялагчийг фотофинишийн аргаар тодруулахад өрсөлдөгчдөөсөө ердөө 0,15 секундийн өмнө барианд орсон гэдгээ мэдсэн британичууд баярын нулимс унагалаа.

 

 

Олимпын наадмын тав дахь өдөр жүдогийн -90кг-ийн жинд Гүржийн Лаша Бекаури Испанийн тамирчин Тристани Мосахлишвили-г ялж алтан медаль хүртсэн бол -70кг-ийн жинд Олимпын хошой аварга Хорватын Барбара Матич дахин аваргаллаа.

Олимпод оролцсон Оросын цөөн тооны тамирчдаас медалийн гол найдвар болох дэлхийн чансааны 5 дугаарт бичигдэж буй Даниил Медведев талбайн теннисний тэмцээний гуравдугаар тойрогт Канадын Феликс Оже-Альяссима-д 2:0 харьцаагаар ялагдсанаар шилдэг 8-д багтаж чадсангүй.

Гэхдээ Медведевийн ялагдал бус харин Испанийн Р.Надаль, К.Алькарас гэсэн хослол ¼ шигшээ тоглолтод АНУ-ын Ражив Рама, Остин Крайчек нарт хожигдон тэмцээнийг орхисон нь гол дуулианыг тарилаа.

Маршаны гайхамшигт рекордууд

Францын усанд сэлэлтийн тамирчин Леон Маршан өмнө нь Олимпын тоглолтод хэн ч, хэзээ ч хийж чадаагүй зүйлийг хийж чадлаа. Тэрбээр эрвээхэй сэлэлтийн 200 м, мэлхий сэлэлтийн 200 м гэсэн хоёр төрөлд нэг л орой түрүүлсэн юм. Ингэхдээ хоёуланд нь Олимпын дээд амжилтыг тогтоосон нь зүгээр л гайхамшиг мөн. Одоогийн байдлаар 22 настай франц залуу эх орондоо болж буй Олимпоос 3 алтан медаль хүртээд байгаа бөгөөд дахиад хүртэх магадлал тун өндөр байна.

Харин Америкийн усанд сэлэгч Кэти Ледецки мөлхөө сэлэлтийн 1500 м-ийн зайд 8 дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр анх 2012 оны Лондоны Олимпод аваргалж байсан юм.

 

 

Элсний волейболын тэмцээний үеэр Америкийн реппер Снуп Догг улсынхаа шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч төдийгүй NBC телевизийн компанийн Олимпын сурвалжлагч гэдгээрээ олны анхааралд өртлөө. Албаны тусгай хаалгаар бие хамгаалагчдын хамт орж ирсэн тэрбээр Францын багтай тоглож буй Америкийн элсний волейболчид болох Сара Хьюз, Келли Ченг нарыг уухайлан дэмжиж байсан бол тамирчид хариуд нь гараараа даллаж байв.

Энэ үед +30 хэм хүртэл халж байсан тул нарны хаалт ба гартаа авсаархан вентилятор барьсан Догг хөгжөөн дэмжигчидтэй хамт селфидэж байлаа. Америк бүсгүйчүүд хоёр сетэд хожсоны дараа реппер суудлаасаа босч баяр хүргээд, Америкийн далбаагаар даллаж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18