2024 оны амьдрахад хамгийн таатай арван хотыг нэрлэжээ
7 сарын 1. 13:040

Экономист агентлагийн түнш EIU дэлхийн 173 хотыг сонгон авч, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл, орчин, тогтвортой байдал, дэд бүтэц, боловсролын тэргүүтэй хэд хэдэн шалгуур тавин судалснаар амьдрахад хамгийн таатай байдлаар нь эрэмбэлсэн байна.

Жагсаалтыг Вена хот гурав дахь жилдээ тэргүүлсэн байна. Вена хот нийт таван шалгуурын дөрөвт төгс оноо авч, онцгой том спортын арга хэмжээ зохион байгуулдаггүй гэдэг шалтгаанаар соёл, орчны тал дээр ялимгүй бага оноо авсан гэнэ.

Мөн Данийн Копенхаген хот хоёрдугаар байраа хадгалж, Швейцарийн Цюрих хот өнгөрсөн жил зургаадугаарт байснаасаа ахиж, гуравдугаарт оржээ.

Цаашлаад, Австралийн Мельбурн хот гуравдугаар байраас нэгээр ухарч дөрөвдүгээрт орсон бол Канадын Калгари хот Женевтэй тавдугаар байранд тэнцсэн байна.

Харин долоодугаар байранд Канадын Ванкувер, Австралийн Сидней хотууд зэрэгцэж, Японы Осака, Шинэ Зеландын Окланд нар ес, аравдугаар байранд оржээ.

Өрнө Европийн хотууд олонхоороо буюу нийт 30 хот 100 онооноос 92 оноо хүртэн дээгүүр байр эзэлсэн боловч сүүллийед олон давтагдаж буй эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн, гэмт хэргүүдээс болж тогтвортой байдал дээр хангалттай оноо авч чадаагүй гэнэ.

Жагсаалтыг танилцуулбал:

1. Австрийн Вена

2. Данийн Копенгаген

3. Швейцарийн Цюрих

4. Австралийн Мельбурн

5. Канадын Калгари

5. Швейцарийн Женев

7. Австралийн Сидней

7. Канадын Ванкувер

9. Японы Осака

10. Шинэ Зеланды Окланд

Жагссан байна.

Эх сурвалж: Economist

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Балбын “Буддагийн хойд дүр” бага насны хүүхэд хүчирхийлж 10 жилийн ял сонсов
02024-7-3 12:13
Саудын Араб: Газрын тос, байгалийн хийн шинэ ордууд илрүүлжээ
02024-7-3 12:02
Энэтхэгийн шашны баяраар эмэгтэйчүүд хүүхдүүд голдуу 116 хүн гишгүүлж нас барав
02024-7-3 11:50
Таван минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг цахилгаан автомашины батарей бүтээжээ
02024-7-3 4:45
Хэт халсан мод агаарыг улам бохирдуулдаг гэв
02024-7-2 15:44
Богд Банк болон АХБ Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ногоон санхүүжилт олгоход хамтарч ажиллана
02024-7-2 14:24
Хүний тархины хэсэг бүхий робот бүтээжээ
02024-7-2 12:55
Грек улс ажлын зургаан өдөртэй боллоо
02024-7-2 12:52
Бээжин сэргээгдэх эрчим хүчний 2030 оны зорилгодоо энэ онд хүрнэ
02024-7-2 12:02
Байден үг хэлэхдээ Франц, Италийг хооронд нь андуурав
02024-7-2 11:34