Балбын “Буддагийн хойд дүр” бага насны хүүхэд хүчирхийлж 10 жилийн ял сонсов
7 сарын 3. 12:130

Балбын шүүхээс мянга мянган дагагч сүсэгтэн олондоо “Буддагийн хойд дүр” хэмээн хүндлэгдсэн 33 настай Рам Бахадур Бамжоныг бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган 10 жил хорих ял оноолоо.

Рам Бахадур Бамжон өсвөр насандаа буюу 2005 онд Балбын зүүн өмнөд нутгийн шигүү ойн нэгэн том модны доор завилан сууж 10 сарын турш бясалгасан нь олны анхаарлыг татаж, түүнийг “Буддагийн хойд дүр” хэмээн нэрлэх шалтгаан болсон юм.

Шүүхийн ажилтан Сикиндэр Каапарын мэдээлснээр Бамжон хоригдохоос гадна хохирогчид 3750 ам.долларын хохирол барагдуулах ёстой гэж шүүгч шийдсэн байна.

Дагагчид нь Бамжоныг 15 насандаа 10 сар бясалгахдаа хоол идээгүй, ус уугаагүй, унтаагүй гэлцдэг ч энэ талаар албан ёсны баталгаа байдаггүй билээ.

 

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
02024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14