Энэтхэгийн шашны баяраар эмэгтэйчүүд хүүхдүүд голдуу 116 хүн гишгүүлж нас барав
7 сарын 3. 11:500

Энэтхэгийн умард нутгуудад болсон Хинду баяраар олны хөлд гишгүүлж нас барсан хүний тоо өнөөдрийн/07.03/ байдлаар 116 хүрээд байгааг эрх баригчид мэдэгджээ.

Эл үйл явдал Уттар Парадеш мужийн нийслэл Лакноу хотын баруун өмнөд зүгт 350км орчим зайд орших Хатрас тосгоны нутагт байгуулсан Хинду баярын талбайд болжээ. Баярт оролцсон иргэд тарах үед замбараагүй байдал үүсэж, улмаар Уттар Прадеш мужийн цагдаагийн дарга Прашант Кумарын мэдээлснээр эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу дор хаяж 116 хүн олны хөлд гишгүүлж нас барсан байна.

Мөн 80 хүн гэмтсэн бөгөөд нас барсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй байгаа гэнэ.

Цагдаа нарын мэдээлж байгаагаар асар, майхан дахь чийглэг, халуун агаараас болж бүгчимдэж, давчидсан иргэд баяр дуусмагц сэлүүхэн газарт очихоор яаран гүйлдсэнээс дус золгүй явдал болсон аж. Гэвч чухам юунаас болж гэнэт эмх замбараагүй байдал үүссэнийг одоогоор тогтоогоогүй байна.

Түүнээс гадна баярын зохион байгуулагч нар анх таван мянган хүн цуглуулахаар төлөвлөж байсан ч даац хэтэрч 15 мянган хүн баярт ирсэн нь золгүй явдлын нэг шалтгаан болсон байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
02024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14