Саудын Араб: Газрын тос, байгалийн хийн шинэ ордууд илрүүлжээ
2024, 7 сарын 3. 12:020

Саудын Арабын төрийн мэдлийн SPA агентлаг орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, тус улсад газрын тос, байгалийн хийн шинэ ордууд илрүүлснийг онцолжээ.

Саудын Арабын ханхүү, Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ “Төрийн өмчит газрын тосны Арамко компани уламжлалт бус газрын тосны хоёр орд, цайвар газрын тосны нэг орд, байгалийн хийн хоёр орд болон байгалийн хийн хоёр давхаргыг илрүүлсэн” хэмээн цохон тэмдэглэв.

Уламжлалт бус газрын тосны ордууд гэдэг нь өмнө нь өртөг зардал, үйлдвэрлэлийн технологийн асуудлаас шалтгаалж өрөмдлөг хийхэд хүндрэлтэй байсан ч технологийн дэвшлийн ачаар өдгөө олборлох боломжтой болсон газрын тосны нөөцийг хэлдэг аж.

Ноён Абдулазизын тайлбарласнаар Зүүн бүсэд газрын тосны хоёр орд илрүүлсэн гэв. Тодруулбал Аладам ордоос өдөрт 5100 баррель газрын тос, Аль-Фарукаас өдөрт 4500 баррель газрын тос олборлох боломжтой хэмээн дурдсан байна.

Түүнчлэн байгалийн хийн шинэ орд нь Руб Аль Хали цөлд байрладаг аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас