Канье Уэст “Украины дайсан” болов
7 сарын 3. 15:490

Огцом огцом жигтэй шийдвэрээрээ олны амыг ангайлгадаг Канье Уэст дэлхийг талцуулж буй асуудлын аль талд орохоо шийдсэн бололтой. Өдгөө 47 настай тэрээр Москвад очсоноосоо болоод “Украины дайсан” нэр зүүгээд байна.

Тухайлбал поп од Еи Еийзи брендийн загвар зохион бүтээгчдийн нэг Гоша Рубчинскигийн төрсөн өдөрт оролцохоор Москва хотод очсон билээ. Гэвч Орос, Украин хоёр орон зөрчилтэй буй энэ эгзэгтэй үед Москвад очсоноосоо болоод тэр Украинын улс төрч Жорж Тукагийн цахим хуудсанд нэрээ бичүүлжээ. Мыротворетс хэмээх тус цахим хуудас Украины эсрэг, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргах үндсэн зорилготой хуудас аж.

Тус хуудас дээр Еиг танилцуулахдаа “Дайны суртал ухуулга хийсэн. Украиныг эзлэн түрэмгийлж буй улсын нийслэлд очин татварт төлсөн мөнгө нь украинчуудыг хөнөөхөд зарцуулагдана” хэмээн бичжээ. Уг цахим хуудсанд Еигээс гадна Рой Жонс Жр, Рожер Уотерс, Стивен Сигал гээд олон алдартны нэр буй.

Мэдээж Канье Уэстийн энэ аялал олон хүний анхаарлыг татаж, тэр хэрээрээ бөөн цуу ярианы сэдэв болсоор байгаа билээ. Буусан зочид буудлынх нь гадаа түүнтэй уулзах гэсэн шүтэн бишрэгчид хонон өнжин цуглаж, энд тэнд явахыг нь харсан гэх хүмүүс олширч, тэр байтугай том тоглолт зохион байгуулна, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан гэнэ гэх мэт баталгаагүй яриа таржээ.

Гэхдээ үнэхээр ч түүнийг Путинтэй уулзсан гэвэл гайхах шалтгаан байхгүй биз ээ. Тэрээр өмнө нь өөрийгөө Путинтэй зүйрлэн ярьж, тэр ч байтугай “залуу Путин” хэмээн нэрлэж байсан удаатай.

Эх сурвалж: VIBE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
02024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14