Сьерра-Леонд хүүхэдтэй гэрлэхийг хориглов
7 сарын 3. 12:560

Сьерра-Леоны нийслэл Фрийтаун хотод тэргүүн хатагтай Фатима Био албан ёсны хүлээн авалт зохион байгуулж, хүүхэдтэй гэрлэхийг хориглох тухай шинэ хууль баталлаа.

Тус хүлээн авалтад Кабо, Верде Намибийн тэргүүн хатагтай нар уригдаж, Ерөнхийлөгч Юулиус Маада Био хүүхэдтэй гэрлэхийг хориглох тухай хууль баталсны гэрч болжээ.

Шинэ хуулийн дагуу өдгөө 18-аас доош насны эхнэртэй иргэд доод тал нь 15 жил хоригдох, эсвэл 4000 ам.доллар орчим торгууль төлөх, эсвэл хоёулангаар нь шийтгүүлэх аж.

Эцгийн эрхт ёс хэт давамгайлсан Сьерра-Леонд хүмүүс охидоо бага насанд нь хүчээр гэрлүүлэх явдал түгээмэл байдаг гэнэ. Тус улсын эрүүл мэндийн салбарынхны мэдээлсэнчлэн насанд хүрэхээсээ өмнө хүнтэй суусан гурван охин тутмын нэг нь төрөхийн хүндрэлээр нас бардаг нь тус улсыг дэлхийд энэ тоогоороо дээгүүрт бичигдэхэд хүргэж байгаа гол шалтгаан гэнэ.

Харин шинэ хууль батлагдсанаар бага насны хүүхэдтэй гэрлэсэн нөхөр болон охиноо гэрлүүлсэн эцэг эх, тэр ч байтугай хуримд оролцсон зочид хүртэл хариуцлага хүлээдэг болох юм.

Тэргүүн хатагтай Био нөхөр нь зургаан жилийн өмнө Ерөнхийлөгч болсноос эхлэн бэлгийн хүчирхийллийн эсрэг идэвхтэй тэмцсээр ирсний нэг үр дүн нь дээрх хууль болж байна. Хэдий парламентын гишүүд уг хуулийг хэдэн долоо хоногийн өмнө баталсан ч гэлээ нийтэд төдийлөн хүрээгүй байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
02024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14