Энэтхэгийн тэргүүн баян хүүгийнхээ хуримыг угтан 52 хосыг гэрлүүлжээ
7 сарын 3. 14:520

Энэтхэгийн тэргүүн баян, Азийн хамгийн баян эр Мукеш Амбани мягмар гарагт хүүгийнхээ хурим найрын оршил арга хэмжээг хаан хуримын ёслол хийх боломжгүй байсан 52 хосыг гэрлүүлжээ.

Амбанигийн хүү Анантын хурим найрын оршил олон өдрийн урлагийн тоглолт, Марк Зукерберг, Иванка Трамп тэргүүтэй 1200 зочинтой Европын аялал, тусгайлан байгуулсан хинду сүм, поп од Рианна, Питбүлл, Кэти Пэрри, Бэкстрийт Боис хамтлаг тэргүүтэй алдартнуудын мэндчилгээ тэргүүтэй олон сонирхолтой арга хэмжээгээр үргэлжилж энэ долоо хоногт ийнхүү дуусаж байгаа юм.

Өдгөө 67 настай Амбани Энэтхэгийн хамгийн том Рилаянс Индастри компанийг удирддаг билээ. Түүний бага хүү 29 настай Анант болон нас чацуу сүйт бүсгүй Радика Мэрчант нар Энэтхэгийн эдийн засгийн нийслэл Мумбай хотод энэ сарын 12-ноос эхлэн гурван өдөр хинду уламжлалын дагуу хуримлах юм.

Иймд Амбани хүүгийнхээ хуримыг угтаж өчигдөр гэр бүлийн хамт 800 зочин бүхий нийтийн хуримыг зохион байгуулсан аж.

Амбани эртнээс зардал ихтэй хурим зохион байгуулдгаараа дэлхийд нэрээ цуурайтуулсан эрхэм билээ.

Тухайлбал, тэрээр 2018 онд охиндоо тухайн үеийн Энэтхэгийн хамгийн үнэтэй, 100 сая ам.долларын хурим хийж, түүндээ дуучин Бейонсыг урьж дуулуулж өгч байлаа.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
02024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14