Боинг компани шинэ гүйцэтгэх захиралтай болсноо зарлалаа
8 сарын 1. 12:200

Боинг компани сүүлийн хэдэн жил үргэлж асуудал дагуулан асар их алдагдалд орсны эцэст агаарын замын ахмад туршлагатай инженерийг шинэ гүйцэтгэх захирлаараа сонгожээ.

Онгоцны цахилгаан төхөөрөмж нийлүүлэгч Роквелл Коллинсыг олон жил удирдсан Келли хочтой Роберт К Ортберг дараа сараас эхлэн ажлаа хүлээж авах гэнэ.

Харин өмнөх гүйцэтгэх захирал Дэйв Калун Аляскаас хөөрсөн шинэ онгоцны эд анги агаарт салж унаснаас болж шүүмжлэлд өртөн энэ хавар огцрохоор болсноо зарлаж байв. Гэвч зөвхөн Дэйв Калун огцорсноор олны шүүмжлэл дуусалгүй, нэмээд асар их алдагдал Боинг компанийг ниргэсэн билээ.

Энэ долоо хоногт Бонг компанийн зарласнаар тэд өнгөрсөн онд 150 сая ам.долларын алдагдалтай ажилласан бол энэ тоо энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд хоёрхон сарын дотор 1.4 тэрбум болж өссөн гэнэ.

Шинэ захирал Ортберг бол Иовагийн уугуул, өдгөө 64 настай, 2021 онд тэтгэвэрт гарах хүртлээ салбарынхаа од явсан хүн. Тэрээр дэлхий даяар 170 мянга гаруй ажилтантай тус компанийг удирдахдаа аюулгүй байдал, чанарыг хамгийн чухалд тооцон ажиллах гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18