ОХУ: Москва хотод коронавирусийн эсрэг хоригийг чангатгах тухай ярихад хэтэрхий эрт байна
2021, 9 сарын 30. 15:040

ОХУ-ын хэмжээнд энэ долоо хоногт коронавирусийн улмаас нэг өдөрт хамгийн олон хүн амиа алдсан бөгөөд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо ч өсөж яваа билээ. Тэгвэл нийслэл Москва хотод нөхцөл байдал улам л хүндэрч байгаа юм.

Гэвч Москва хотын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Алексей Немерюкийн хэлж байгаагаар коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй хоригийг чангатгах тухай ярихад хэтэрхий эрт байна хэмээжээ.

Тэрээр пүрэв гарагт Эхо Москвы гэх радио сувагт өгсөн ярилцлагадаа, “Энэ тухай ярихад хэтэрхий эрт байна. Бид нөхцөл байдлыг удирдах болно. Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2500-3500 тохиолдлоор өсөн үзүүлэлттэй байгаа ч манай эрүүл мэндийн тогтолцоо үүнд бэлэн байгаа” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар цар тахал гарснаас хойш дэлхий дахинаа нийт 232.8 сая тохиолдол, 4.7 сая үхэл бүртгэгдээд байна. Үүнээс ОХУ 7,487,138 тохиолдол, 206,388 үхэл бүртгүүлсэн тоон үзүүлэлт байгаа ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20