Турк-Армен чиглэлд ирэх сараас эхлэн агаарын тээврийн үйлчилгээ нэвтрэх болжээ
2022, 1 сарын 20. 11:480

БНТУ-ын Тээвэр, дэд бүтцийн яамнаас мэдээлснээр тус улс ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн Армен улстай агаарын замаар холбогдох болжээ. Тодруулбал, Армен улсыг чиглэх агаарын тээврийн үйлчилгээ хоёрдугаар сарын хоёрны өдрөөс эхлэх бөгөөд Ирак улсын хойд хэсгийг зорих нислэг энэ сарын 24-ний өдрөөс эхлэх гэнэ.

Энэ сарын аравны өдөр талууд хэлэлцэж, Армен улсын Иргэний агаарын тээврийн газраас Ереван-Истанбул-Ереван чиглэлийн нислэгийг үйлдэхэд асуудалгүй хэмээн зөвшөөрөл олгосон юм.

Тийнхүү ирэх сард үйлчилгээнд нэвтрэх тус чиглэлийн аяллын тийз аль хэдийн худалдаанд гарсан байна. Одоогийн байдлаар Турк улсын Пегасус Эйрлайнс компани тус чиглэлд долоо хоногтоо гурван нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Турк улсын хувьд 1993 онд Армен улстай хиллэдэг агаарын болон газрын хилээ хаасан бөгөөд 1995 онд эргүүлэн нээж байжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
620088