Кремль: “Норд Стрийм 2” шугамын үйл ажиллагааг хойшлуулах нь Европын эдийн засагт хохиролтой
2022, 1 сарын 20. 12:251

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, “Норд Стрийм 2” шугамыг нээхгүй, үйл ажиллагааг хойшлуулаад байх нь төслийн оролцогч талууд болоод хэрэглэгчид, Европын эдийн засагт бүхэлдээ хохиролтой болохыг тайлбарлажээ.

Түүнийг ийнхүү мэдэгдэхээс өмнө ХБНГУ-ын канцлер Олаф Шолц Москвагийн талаас Киевийн эсрэг хөдлөх аваас шаардлагатай арга хэмжээг авахаа сануулаад байсан юм. Тэгвэл Дмитрий Песковын зүгээс, “Зарим хүн өдөр бүр, ойр ойрхон, ОХУ-ыг сүрдүүлэх боллоо. “Норд стрийм 2” шугам ажиллагаанд ч орж эхлээгүй байхад шугамын үйл ажиллагааг зогсооно гэдэг бүтэшгүй зүйл.

Шугамын өнөөг хүртэл ажиллагаанд байгаа явдал нь талуудад мөн Европ тивд байгалийн хий хэрэглэдэг хэн бүхэнд хохиролтой хэрэг. Түүнчлэн цар тахлын улмаас аль хэдийн хохироод буй Европ тивийн эдийн засгийн хөгжилд ч хохиролтой” хэмээжээ.

"Норд Стрийм 2" шугамын хувьд есдүгээр сард баригдаж дууссан хэдий ч ХБНГУ-аас олгох зөвшөөрлийг хүлээсээр өдийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
122.201.21.10
   /
2022, 1 сарын 23. 16:52

Оросыг дагадаг шүтэн бишрэгчид нь манай хөх онжигот чонон хийморьтой тэнэгүүд
Бусад нь дэлхийгээрээ Оросоос зайгаа авч байна дагасан бүр нь гуйланчлал ядуурал хүний эрхийг зөрчигчид болж байна

Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
623456