АНУ: Тив алгасагч баллистик пуужинг тээгч шинэ үеийн харвагч төхөөрөмжийн туршилт амжилтгүй болжээ
2022, 7 сарын 9. 1:327

АНУ-ын батлан хамгаалах салбарын удирдлагууд эрх баригчид тив алгасагч баллистик пуужин (ICBM) тээгч харвагч төхөөрөмж турших гэж оролдсон боловч хөөрснөөсөө хойш хэдхэн секундын дотор дэлбэрч амжилтгүй болсон байна.

The Hill, Newsweek зэрэг орон нутгийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, Америкийн Агаарын цэргийн хүчин урьд шөнө нь буюу 6-ны шөнө Калифорни дахь Ванденберг сансрын цэргийн баазаас шинэ үеийн тив алгасагч пуужин тээгч "Мinotaur-2" харвагч төхөөрөмжийн туршилтыг хийжээ.

Уг туршилтын ажиллагаа шөнийн 23:01 цагийн орчимд болсон ба хөөрснөөс хойш ердөө 11 секундын дараа дэлбэрч, туршилт амжилтгүй болсон байна.

Дэлбэрэлтээс болж тус баазад гал гарсныг нэн даруй унтраасан ба дэлбэрэлтийн хог хаягдал зөвхөн хөөргөх талбайн ойролцоо унасан учир ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн хүн азаар гараагүй аж. Ванденбергийн гал түймэртэй тэмцэх алба галыг нэн даруй унтраасны ачаар баазын бусад хэсэгт аюул учруулахуйц зүйл мөн болоогүйг мэдэгдэв.

Батлан ​​хамгаалах салбарын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Defence Post сонины мэдээлснээр, туршилтыг анх 7-ны өдрийн өглөө хийхээр төлөвлөж байсан хэдий ч ямар шалтгаанаар хугацаанаасаа өмнө хөөргөсөн нь одоогоор тодорхойгүй байна хэмээн онцолжээ.

“Мinotaur-2" харвагч төхөөрөмжийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний Цөмийн зэвсгийн төв зохион бүтээсэн бөгөөд сүүлийн 50 жилийн турш ашиглагдаж байсан одоогийн “Minuteman-2” пуужингийн системийг орлохоор бүтээгдэж буй "LGM-35A" тив алгасагч пуужингийн тээгч болгон ашиглахаар төлөвлөж байгаа аж. Одоогоор хөгжүүлэлтийн эхний шатандаа байгаа бөгөөд энэ нь анхны туршилт байсан гэж онцлон тэмдэглэв.

Тус салбарын удирдлагууд дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэв.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
8
0
43
2
9
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 7 сэтгэгдэл
87.138.222.242
   /
2022, 7 сарын 11. 20:01

Фитий шаагаад бгаачээ өмхий оросын сугануудаа!!!!

202.126.89.47
   /
2022, 7 сарын 11. 18:28

Шал худлаа юм бичих юм. Олигтой машин ч хийж чадахгүй Оросууд Америкийг гутаах гэж үлгэр зохиоход итгэх орк монголд их болжээ. Хараал идсэн хогийн Оросдоо очиж амьдарцгаа. Одоогийн Оросын зэвсгүүд бүгд ЗХУ-ын үеийн зэвсгүүд будаж шунхдаад шинэ зэвсэг гэж гайхуулдаг үнэндээ өндөр нарийвчлал тэдэнд байхгүй барууны технологийг ашиглан хэдэн пуужингаа шинэчлэсэн боловч тэднийгээ харваад дуусчихсан складнаас хуучин зэвсгээ зөөж ирж байлдаж байна. Өндөр нарийвчлалгүй болохоор байгаа онохгүй хаа хамаагүй хот тосгод руу харваад энгийн иргэдийн байр орон сууцыг л устгаж байна даг. Удахгүй нөөц нь дуусна

202.21.108.226
   /
2022, 7 сарын 11. 15:07

Архичин янкууд ихийг мөрөөдвөө хаха

Zochin
192.82.73.32
   /
2022, 7 сарын 11. 0:21

Dald or anusud

51.79.205.221
   /
2022, 7 сарын 10. 21:49

Хохь нь

Төмөр
192.82.89.69
   /
2022, 7 сарын 10. 17:34

ЦУСАН МӨРТ АМЕРИКУУДЫГ БУЛШЛААГҮЙ ЦАГТ ДАЯН ДЭЛХИЙ АМАР АМГАЛАНГ ХЭЗЭЭ Ч ОЛОХГҮЙ АЛЛАГА ДЭЭРЭМД УЛСААРАА ҮЙ ОЛНООРОО ӨРТСӨӨР БАЙХ БОЛНО. НЭЭ ДАРУЙ АМЕРИК НАТОГ БУЛШЛАЙСАЙ ИХ ОРОСУУД. ДЭЛХИЙ ДАХИНЫ ГАНЦ АВРАГЧ НЬ ИХ ОРОС.

202.126.90.125
   /
2022, 7 сарын 10. 16:43

Хэнийг алах гэж ямар улсыг сөнөөх гэж пуужин туршаад бгаа юм. Бүгд дэлбэрээд дуусаг. Орос руу юү Укриан руу юу. Одоо боливол яасан юм. 2 улсын ард түмэн хэцүү бгаа. Үүнийг болиулаачээ.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35