Toyota компани үйлдвэрлэл саатаж буйн улмаас Harrier загварынхаа захиалгыг цуцлахаас аргагүйд хүрчээ
2022, 7 сарын 27. 2:550

Японы хамгийн том автомашин үйлдвэрлэгч Toyota компани SUV буюу бидний нэрлэдгээр жийп ангиллын Harrier загварын өмнө хийгдсэн гэрээгээ цуцлахаас гадна шинэ захиалга авахыг зогсоосон гэж Японы Jiji News агентлаг орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдаснаар хагас дамжуулагчийн хомсдол болон цар тахлын тархалтын улмаас Хятадын Шанхай хотод тавьсан хөл хорионоос болж одоогийн Harrier загварын үйлдвэрлэл саатах, гэрээт дилерүүдэд хүргэгдэх хугацаа хожимдох зэрэг асуудал үүссээр байгаа тул компанийн удирдлагын зүгээс ийм шийдвэр гаргахад хүрчээ.

Шанхай хотод хатуу хөл хорио хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу явагдах боломжгүйд хүрч захиалгыг цаг тухайд нь хангахад ихээхэн хүндрэл учирсан байна.

Компанийн зүгээс урьдчилан захиалга өгсөн үйлчлүүлэгчдээсээ захиалгыг нь цуцлахаас аргагүй нөхцөл байдал үүсснийг тайлбарлан хүлцэл өчсөн ба ирэх 9-р сард худалдаанд гарахаар төлөвлөж буй Harrier-ын шинэчлэн сайжруулсан хувилбарыг санал болгож байгаа аж.

Toyota компани мөн SUV ангиллын Land Cruiser болон тансаг зэрэглэлийн Lexus-ын зарим загварын нийлүүлэлтийн хугацаа мөн хойшлогдсон тул захиалгыг түр хугацаагаар зогсоосон байна.

Шинэчлэн сайжруулсан Harrier-ын үнэ гэх мэт нарийн мэдээллүүдийг хараахан зарлаагүй байгаа ч одоогийн загвараас өндөр үнэ тогтоосон тохиолдолд компани болон дилерүүдэд хэрэглэгч, захиалагчдын зүгээс таатай хандлага гаргахгүй нь тодорхой юм хэмээн тус мэдээллийн агентлаг онцолжээ.

Түүнчлэн тус компани энэ оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулсаар байгаа юм. Тодруулбал өнгөрөгч 4-р сараас эхлэн 7-р сарыг хүртэл, цаашлаад 8-р сарын төлөвлөгөөгөө бууруулснаар оны эхэнд төлөвлөж байсан 850,000 нэгжийн үйлдвэрлэлээ 700,000 болгон бууруулна гэдгээ 19-ний өдөр мэдэгдэв. Голчлон Япон дахь үйлдвэрлэлээ 150,000 нэгжээр бууруулах аж.

Цар тахлын дэгдэлт, хагас дамжуулагч зэрэг автомашины эд ангиудын хомсдол удаан хугацаагаар үргэлжилснээс Toyota компанийн захиалга, нийлүүлэлтийн үйл ажиллагаа ихээхэн хүндрэлтэй тулгарч байгаа аж.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20