ОХУ олон улсын хоригоос үүдэн тийрэлтэт онгоцнуудаа задалж эхэлжээ
2022, 8 сарын 9. 11:383

Ройтерс агентлагт дөрвөн эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын агаарын тээврийн компаниуд барууныхны тавьсан хоригоос үүдэн тийрэлтэт онгоцнуудаа задалж, эд анги сэлбэж байгаа гэжээ.

ОХУ-ын засгийн газрын зүгээс өнгөрөгч зургаадугаар сард агаарын тээврийн компаниуддаа нэгэн зөвлөмж хүргүүлсэн нь дор хаяж 2025 оныг хүртэл агаарын тээврийн үйлчилгээгээ үргэлжлүүлэхийн тулд зарим нэг онгоцыг задалж, гадаад онгоцнуудын эд ангийг сэлбэх хэрэгтэй гэсэн юм. Улмаар эх сурвалжуудын өгсөн мэдээлэл Оросын засгийн газраас хүргүүлсэн зөвлөмжтэй таарч байгаа ажээ.

Нэгэн эх сурвалжийн хэлснээр одоогийн байдлаар ОХУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлотын Сухой Супержет 100, Эйрбус А350 онгоцнууд задаргаанд орж байгаа гэсэн юм. Түүний мэдээлснээр задаргаанд орж буй Эйрбус А350 онгоц нь бараг шинээрээ байсан гэжээ.

Үйл явдлын хүрээнд Ройтерс агентлагийн зүгээс ОХУ-ын Тээврийн яам болон Аэрофлот компаниас тайлбар авахыг хүссэн ч тэд татгалзсан байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
8
9
2
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Би
153.181.81.168
   /
2022, 8 сарын 12. 21:45

Хохинээ муусайн түрэмгийлэгч нар!!!
Монголыг ч залгих хүсэлтэй Т1 иванууд!!!

Zangia.mn
66.181.161.112
   /
2022, 8 сарын 10. 16:01

Болж муусайн фашистууд

Зочин
203.91.115.38
   /
2022, 8 сарын 9. 21:02

Сурой супержит эд ангийг доод эд ангиар солих арга хэмжээ авч байгаа. Наад онгоцыг хувьд Оросууд өөрсдийн онгоцны захиалга дүүрсэн байх аа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35