“Умардын урсгал-1” хийн хоолойн нийлүүлэлт товлосон хугацаандаа эргэн сэргэх боломжгүй болсныг хэдхэн цагийн өмнө мэдэгджээ
2022, 9 сарын 3. 10:085

Герман руу чиглэсэн "Умардын урсгал-1" хийн хоолойн одоо хийгдэж буй засвар үйлчилгээний ажил шувтарч, байгалийн хийн нийлүүлэлтийг сэргээх ёстой байсан ч ердөө нэг хоногийн өмнө буюу орон нутгийн цагаар 2-ны өдөр дахин асуудал үүссэн тул хийн нийлүүлэлтийг зогсоож байгаагаа мэдэгдэв.

Ройтерс болон ТАСС агентлагуудын мэдээлснээр, Оросын төрийн өмчит байгалийн хийн Газпром компани мөн өдрийн үдээс хойш "Умардын урсгал-1"-ийн засвар үйлчилгээний байдлын талаар мэдэгдэл хийхдээ "Ээлжит үзлэг шалгалтын явцад хий алдагдаж буйг илрүүлсэн. Улмаар тус хийн хоолойн нийлүүлэлтийг бүрэн зогсоохоос аргагүй нөхцөл байдал үүсээд байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Мөн хийн турбин, хөдөлгүүрийн эвдрэл гэмтлийн улмаас аюулгүй байдлыг хангах боломжгүй болсон тул Портовая даралтат баазын шахуургын ажлыг зогсоосон гэж тайлбарлав.

"ХБНГУ-ын Siemens Energy (засварын гүйцэтгэгч) компанид хийн хоолойн хэвийн бус байдлын талаар захидал илгээсэн. Уг асуудал шийдэгдэх хүртэл хийн хангамжийг зогсоохоос өөх арга байхгүй" хэмээн мөн нэмж дурдсан байна.

Газпром компани өнгөрсөн сарын 31-ний өглөөний 4:00 цагаас энэ сарын 3-ны өдрийн 04:00 цаг хүртэл 3 өдрийн хугацаанд "Умардын урсгал-1" хийн хоолойнд засвар үйлчилгээ хийх нэрийдлээр үйл ажиллагааг зогсоогоод байсан бөгөөд уг засварын ажил дуусч хийн хангамжийг сэргээхээс ердөө 7 цагийн өмнө энэ тухай мэдэгдлээ.

Өмнө нь гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Газпром компани засвар үйлчилгээг төлөвлөсний дагуу хийж дуусгаад хийн нийлүүлэлтийг сэргээнэ гэж холбогдох эх сурвалжаас иш татан мэдээлж байсан ч энэ хүлээлт талаар болж буй бололтой.

Түүнчлэн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн өдрийн үдээс хойш зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр засвар үйлчилгээний асуудлаас болж түр зогсоод байсан Европын хийн нийлүүлэлт цаашид ч тодорхой хугацаагаар зогсож магадгүй гэж санууллаа.

Цаашид хийн хангамжийн хэтийн төлөвийн талаар асуухад “Одоогоор ганцхан хийн хоолойн турбин ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ хийх сэлбэг хэрэгсэл ч байхгүй байна. Тиймээс та бүхэн өөрсдөө ийм тохиолдолд яах байсан эсэхээ нэг бодоод үзээрэй” хэмээн тэрээр хариулжээ.

"Хийн хангамж тасалдаж буй нь Газпромын буруу биш юм. Тус хийн хоолойн аюулгүй байдал тэр чигтээ эрсдэлтэй нөхцөлд байна” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна.

Өнгөрөгч 6-р сарын дунд үеэс хойш ОХУ нь "Умардын урсгал-1" хийн хоолойн засвар үйлчилгээ хийлгэхээр явуулсан турбинуудыг буцаан авахад хүндрэл гарсан гэх шалтгаанаар хийн нийлүүлэлтийг хүчин чадлынх нь 40 хувь хүртэл бууруулаад байсан юм.

Учир нь барууны хориг арга хэмжээний улмаас хийн хоолойн турбиныг буцаан авахад асуудал үүсч байна хэмээн тайлбарласан байна. Улмаар турбиныг хориг арга хэмжээнээс чөлөөлсөн ч холбогдох бичиг баримт бүрэн биш байгаа гэх шалтгаанаар Оросын тал турбинаа буцааж авалгүй хийн нийлүүлэлтийг хүчин чадлынх нь 20 хувьд хүргэж дахин бууруулсан билээ.

Харин өнгөрсөн сарын 31-ний өдрөөс ээлжит үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийнэ гэсэн шалтгаанаар "Умардын урсгал-1" хоолойгоор дамжин өнгөрөх хийн нийлүүлэлтийг гурван хоногоор зогсоогоод байсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
1
1
5
4
3
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
64.119.20.236
   /
2022, 9 сарын 4. 20:42

Өөрсдөө эхэлж хориг тавьж хий авахгүй гэж гуцалдчихаад одоо багаслаа гэж гонгигоод эхлэх юм..Эгэ Европ амэрикууд бүүр цайчихсан ширэн нүүрлэчихсэн луйварчид юмаа?! 500 жил дэлхийг тэр чигт нь колоничлоод дураараа эзэмшиж байсан улсууд ч аргагүй юм байх даа.

Бат
192.82.68.65
   /
2022, 9 сарын 4. 10:04

ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРНАА. ЕВРОПТ ОРОСЫН ЮУ Ч ХЭРЭГГҮЙ БОЛОХ ҮЕД ОРОС ХЯТАДЫН НЭГ МУЖ БОЛНО

За мир
202.126.89.78
   /
2022, 9 сарын 3. 20:58

Ура Европ Америк Укрианд нуусан зүйлийнхээ төлөө үхэх нь укрианы ирэгд мэддэггүй ээ

Зочин
192.82.88.76
   /
2022, 9 сарын 3. 20:30

Утга найруулгатай юм бичмээр юм даа

202.9.41.8
   /
2022, 9 сарын 3. 11:44

Гоё чаажийна аа!!!

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35