Google монополын эсрэг хууль зөрчсөн тул түүхэнд байгаагүй их хэмжээний торгууль төлөх шүүхийн шийдвэр гарав
2022, 9 сарын 14. 23:370

Google компани нь хайлтын системийн салбарын илт давуу байдлаа хадгалж үлдэхийн тулд андройд платформыг зүй бусаар ашигласан хэмээн буруутгагдаж 4.1 тэрбум еврогоор торгуулахаар боллоо.

Давж заалдах шатны шүүхээс өнөөдөр гаргасан тус шийдвэр нь Европын комиссоос оногдуулж буй монополын эсрэг хамгийн өндөр дүнтэй торгууль юм. Өмнө нь анхан шатны шүүхээс 4.3 тэрбум еврогийн торгууль тогтоосон байсан. Google шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна.

Европын Холбоо 2018 онд Google-ийг монополын эсрэг хууль зөрчсөн гэж буруутган шүүхэд мэдүүлсэн. Тодруулбал, андройд системийн гар утас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ Play Store-ийг суулгахын тулд Google-ийн бусад аппликейшныг мөн адил урьдчилан суулгасан байх шаардлагатай тулгарч байсан. Тус шаардлага салбарын бусад өрсөлдөгчийн боломжийг хаасан хэрэг гэж Европын Холбоо үзсэн юм. Google тухайн үед гар утас үйлдвэрлэгчдэд тулгадаг энэхүү нөхцөлөө даруй өөрчилсөн билээ.

Google андройд үйлдлийн систем хөгжүүлэгч компанийг 2005 онд 50 сая ам.доллароор худалдан авч нэгтгэсэн бөгөөд өнөөдөр дэлхийн нийт гар утасны 70 хувь нь андройд системтэй байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26