Toyota Мьянмар дахь шинэ үйлдвэрээ ажиллуулж эхэллээ
2022, 10 сарын 17. 15:500

Японы Toyota Motor Corp компани Мьянмарт автомашин угсрах шинэ үйлдвэр байгуулсан боловч ковидын цар тахал болон улс төрийн үймээний улмаас 19 сарын турш ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй, бүрэн зогсоосон байсан юм. Харин одоо нэг хоногт нэгээс хоёр ширхэг Hilux том оврын автомашин угсарч эхэллээ.

Ихэнх засгийн газар Япон болон бусад орны компаниудыг Мьянмарт хөрөнгө оруулахыг дэмжихгүй байгаа. Учир нь цэргийн дэглэмийг санхүүжүүлж байна хэмээн тооцох боломжтой юм. Улмаар тэндхийн гадаадын хөрөнгө оруулалттай ихэнх компани хаалгаа барьж буй боловч Toyota ганцаар “урсгал сөрж” байна. Энэ тухайд Toyota “Бид анхнаасаа Мьянмарын аж үйлдвэрлэлийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьсон. Тус улс дахь манай ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүлийн амьдралд бид дэмжлэг үзүүлж байна. Компанийн зүгээс бүх хууль, тогтоомжид нийцүүлэн ажиллана” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Үйлдвэр 2021 оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байсан боловч тухайн сард Мьянмар цэргийн дэглэмд шилжсэн билээ.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21