Meta 11,000 ажилтнаа цомхотгохоор эцэслэн шийдлээ
2022, 11 сарын 9. 20:590

Meta нийт хүний нөөцийнхөө 13 хувь буюу 11,000 орчим ажилтныг цомхотгоно хэмээн үүсгэн байгуулагч Марк Закерберг хэллээ. Цомхотгол явуулах болсон гол шалтгаан нь компанийн орлого буурсан, эдийн засгийн хэтийн төлөв таагүй байгаатай холбоотой юм.

Компани 2023 оны эхний улирлыг дуустал шинээр ажилтан авахгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ. Түүнчлэн, үндсэн зардлаас бусад нэмэлт үйл ажиллагааны төсвийг танах, багуудаа дахин зохион байгуулах, үл хөдлөх хөрөнгийн зардлаа багасгах зэрэг арга хэмжээ авч байгаа юм. Закерберг цомхотгол хийх болсонд өөрийгөө буруутган цар тахлын үеийн өсөлтийг байнгынх хэмээн эндүүлч алдаа гаргалаа хэмээн нийт ажилчдаасаа уулчлалт гуйлаа.

Meta цомхотголд өртсөн ажилтнууддаа гэнэт халагдсаны тэтгэмж болгон 16 долоо хоногийн үндсэн цалин дээр тус компанид ажилласан нэг жил тутамд хоёр долоо хоногийн цалин нэмж тооцон олгохоор шийдэв. Мөн зургаан сарын хугацаанд эрүүл мэндийн даатгалыг нь төлнө гэв.


Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01