Zoom компани ажилтнуудаа оффисоос ажиллахыг шаардах болжээ
2023, 8 сарын 8. 16:080

Цар тахлын үед хүмүүсийн өргөнөөр хэрэглэж байсан Zoom платформыг нийлүүлэгч Zoom компани ажилтнуудаа оффисоос ажиллахыг шаардах болжээ.

Тэдний тайлбарласнаар ажиллах орчныг хайбрид байхаар шийдэх нь хамгийн оновчтой хувилбар тул оффисоос 80 километрийн радиуст оршин суудаг ажилтнууд долоо хоногт дор хаяж хоёр удаа оффисоос ажиллах ёстой гэж тэд тогтсон байна.

Стэнфордын Их Сургуулиас боловсруулсан судалгаагаар долоодугаар сард тус компанийн АНУ дахь ажилтнуудын 12 хувь нь зайнаас ажилласан бол 29 хувь нь хайбрид буюу зайнаас болон оффисоос гэсэн хосолмол байдлаар ажиллажээ. Харин Уолл Стрит Журнал сэтгүүлээс мэдээлснээр 2022 оны есдүгээр сараас хойш тус компанийн нийт ажилтнуудын ердөө 1 хувь нь л оффисоосоо, ердийн цагийн хуваариар ажилласан гэсэн юм.

Тийнхүү шийдвэрийн хүрээнд Zoom компаниас мэдэгдсэнээр, ажиллах орчныг хайбрид байхаар шийдвэрлэх нь компанийг өөрийн технологийг ашиглаж, шинийг санаачлах ажлаа үргэлжлүүлэх, олон улсын хэрэглэгчдээ дэмжихэд илүү дөхөм болгоно гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49