Герман улс Хятадын хөрөнгө оруулалтаас татгалзаж байна
2022, 11 сарын 10. 19:370

Германы засгийн газар хагас дамжуулагч чипний хоёр дотоод үйлдвэртээ Хятадын хөрөнгө оруулалт авахыг хориглолоо. Тус улс нарийн технологио Бээжин рүү ихээр алдаж буй тул үндэсний аюулгүй байдлын үүднээс тус шийдвэрийг Лхагва гарагт гаргажээ.

Хятадын Sai Microelectronics компанийн Швед дэх салбар компани Silex Германы чип үйлдвэрлэгч Elmos компанийг худалдан авахыг хүссэн. Гэвч Германы засгийн газар хориг тавилаа. Мөн Германы ERS Electronic компанид хөрөнгө оруулалт татахыг хориглосон. Тус компани Хятад компанид худалдагдах тухай ямар нэг төлөвлөгөө гаргаагүй харин Хятадын хөрөнгө оруулалтын пүүсээс хөрөнгө оруулалт авах боломжийг судалж байжээ.

Хятадын Шэньжэнийн биржид бүртгэлтэй чип болон хавтан үйлдвэрлэгч компани Sai Microelectronics-ийн зүгээс тус шийдвэрт “Гүнээ харамсаж байна” хэмээн мэдэгдлээ. Харин Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек “Европын Холбооны бус орон руу технологи их хэмжээгээр урсан гарах эрсдэл байгаа цагт бид үйлдвэрлэгчдийг худалдан авах асуудалд анхаарлаа сайтар хандуулах болно. Тэр дундаа, хагас дамжуулагч чипний салбарт илүү төвлөрнө” гэсэн юм.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41