ОХУ: Газрын тосны үнийн дээд хязгаарыг хэрэгжүүлж буй орнуудад газрын тос борлуулахгүй
2022, 12 сарын 5. 1:3013

Барууны орнууд Оросын газрын тосны үнийг баррель тутамд 60 ам.доллароор хязгаарлахаар тохиролцсоны хариуд тус улс олборлолтоо бууруулахын сацуу үнийн дээд хязгаарыг хэрэгжүүлсэн орнуудад газрын тос худалдаалахгүй гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.

ОХУ-ын шадар сайд Александр Новак орон нутгийн цагаар 5-ны өдөр ТАСС агентлагт хэлэхдээ, үнийн дээд хязгаар нь чөлөөт худалдааны зарчмыг зөрчсөн хөндлөнгийн үйлдэл бөгөөд нийлүүлэлтийн хомсдол үүсгэж, дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворгүй болгох болно хэмээн цохон тэмдэглэжээ.

Шадар сайд Новак “Бид олборлолтоо бууруулсан ч зөвхөн бидэнтэй хамтран ажиллах орнуудад газрын тос болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүнээ борлуулна. Түүнчлэн үнийн дээд хязгаар хэд байхаас үл хамааран үнийн дээд хязгаарыг огт хэрэглэхгүй байх зах зээлийн механизмын судалгааг хийж байна” хэмээн тайлбарлав.

Үүнтэй холбогдуулан Ройтерс агентлаг орон нутгийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр, ОХУ-ын зүгээс газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарт оролцож буй улс орнууд, бизнесийн байгууллагуудтай ямарваа нэгэн гүйлгээ хийхийг хориглох тухай хууль боловсруулахаар төлөвлөж буйг онцлон тэмдэглэсэн байна.

Европын холбоо өнгөрөгч 2-ны өдөр ОХУ-ын дайны санхүүжилтэд хүндрэл учруулах зорилгоор тус улсын газрын тосны үнийг баррель тутамд 60 ам.доллар байхаар дээд хязгаар тогтоох тохиролцоонд хүрсэн билээ.

Энэ нь ОХУ-ын Уралын түүхий газрын тос одоогоор нэг баррель нь 70 ам.доллароор зарагдаж байгаагаас 10 орчим ам.доллароор бага байгаа юм. АНУ, Япон, Их Британи тэргүүтэй “Их 7”-гийн бүлэг болон Австрали улс ч Европын холбооны зүгээс санал болгосон Оросын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох энэхүү шийдвэрт нэгдэхээ мэдэгдээд байгаа билээ.

Ингэснээр “Их 7”-гийн бүлэг, Европын холбооны гишүүн орнууд болон Австрали улс дээр дурдсан үнийн дүнгээс дээш үнээр экспортолж буй Оросын газрын тосны бүтээгдэхүүнд даатгал, тээвэр зэрэг далайн тээврийн үйлчилгээг үзүүлэхгүй аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
4
6
15
7
6
12
Сэтгэгдэл үлдээх
Нийт 13 сэтгэгдэл
192.82.81.216
   /
2022, 12 сарын 7. 5:55

Оросыг ингэж дээрэлхэж буланд шахаж байгаа юм чинь манай мэтийг бол юу ч үгүй самраад хаячих нь аргагүй вм бн. Амэрик европоос даалгавартай АН манайхыг 30 жил самараад ийм хөгийн, хогийн орон болгочлоош дээ!!!

Zochin
92.240.179.170
   /
2022, 12 сарын 5. 18:47

Tsumiin dain bitgii uduuguud bai ingeh tussm dain ulam daimjrana

64.119.22.213
   /
2022, 12 сарын 5. 14:27

Хүний юманд үнэ тогтооно гэдэг ч арай дэнднээ

64.119.24.14
   /
2022, 12 сарын 5. 13:42

Түрэмгийлэгч оросын эдийн засаг хурдан унаж, орос задартугай

Зочин
202.126.90.116
   /
2022, 12 сарын 5. 19:10

Америк нато европ укриан задарч сөнөөсөө

8 0
Зочин
64.119.22.176
   /
2022, 12 сарын 5. 12:44

Тармп "Дэлхийд ардчилал гэж байхгүй, байгаа байгаа газраа өөр өөрийнхөөрөө амьдар" гэж хэлсэн нь юутай үнэн!

Иргэн
64.119.22.176
   /
2022, 12 сарын 5. 12:43

Энэ 7 чинь өнгөндөө зах зээлийн гэх ч үнэндээ дарангуйлагч улсууд байна ш дээ

Orkhon Orkhon
192.82.75.134
   /
2022, 12 сарын 5. 9:59

Odoo өөр улсаас импортлох шаардлага үүссэн бга. Найдваргүй түншээс зайгаа барих бодлогоо эхлүүлье! Эдийн Засагаа үндсэндээ самруулсан бга.Удаашрах тутам хохирол өснө.

37.76.44.135
   /
2022, 12 сарын 6. 3:52

Хаанаас? Хэлээд өгөөч !?

1 0
Tenegt
66.181.182.170
   /
2022, 12 сарын 5. 23:22

Malaa haanaas avah be de. Iim erguu maluud baih yum daa.

1 0
Чи
202.126.90.116
   /
2022, 12 сарын 5. 19:13

Хаанаас хаагуур авах билээ . Энэ хоёр улс хилээ хаачихвал яахуу морио унахуу аан

3 0
Bat
192.82.85.24
   /
2022, 12 сарын 5. 9:27

Ardchilal iim l bdag yum bhdaa. Hoorhii..

Зочин
202.126.90.116
   /
2022, 12 сарын 5. 5:30

Энэ европ 7орон нато америк гэх шиг дээрэнгүй тэнэг улс дэлхий дээр үгүй болтой . Авгайг чинь бавна чиний хоолыг хасна гэсэнтэй утаг нэг

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35