Ажил, амьдралдаа манлайлагч нэгэн байхад хэрэгтэй 10 ур чадвар
2023, 3 сарын 20. 12:021

Манлайлах ур чадвар гэдэг ажил, амьдралын хүрээнд хамгийн эрэлттэй зөөлөн ур чадварын нэг. Ямар ч ажил, мэргэжлийн хувьд хүн манлайлагч байснаар өсөн дэвжих нөхцөл бүрддэг. Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ манлайлагч байхад хэрэгтэй 10 ур чадварыг танилцуулъя.

1. Харилцааны ур чадвар

Манлайлагч хүний хувьд харилцааны ур чадвар гэдэг туйлын чухал зүйл. Энэ нь бусдыг сонсож, ойлгохоос өгсүүлээд харилцан яригч этгээдийнхээ биеийн хэлэмжийг унших хүртэл үйл явцыг хэлнэ. Манлайлагчийн харилцааны ур чадвар сайн байх тусам тэр бүх хүнтэй ойлголцож, тэдэнтэй итгэлцлийн холбоо үүсгэж чадна.

2. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх ур чадвар

Бүх асуудлыг зөвхөн өөрийн өнцгөөс хараад байвал та хэзээ ч сайн манлайлагч болж чадахгүй. Учир нь бусдын оронд өөрийгөө тавьж үздэг, тэдэнд тулгарч буй асуудал надад тохиолдвол би яах байсан бэ гэж боддог хүн асуудалд илүү өөриймсөг хандаж чаддаг.

3. Бүтээлч байдал

Бүтээлч хүн бүр манлайлагч байдаггүй ч манлайлагч бүр бүтээлч байдаг.

Сайн манлайлагч гэдэг хайрцаг дотроо сэтгэдэг бус харин хайрцгийн гадна гарч сэтгэж чаддаг нэгэн юм. Тэгж байж л тэд шинэ сэдэл, санааг олж, шинийг эрэлхийлж чадна. Мөн түүнчлэн сайн манлайлагч өөрийн бүтээлч байдлаар бусдыг сэдэлжүүлж, тэднийг ч шинийг санаачлахад уриалдаг.

4. Маргааныг шийдвэрлэх ур чадвар

Амжилттай манлайлагч байхын тулд хүн маргаанаас зайлсхийж, аливаа нөхцөлд маргаан үүсвэл түүнийг том асуудал болголгүйгээр шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Үүний тулд та маргалдаж буй талуудын шалтгаан, үндэслэлийг сонсож, маргааны гол учир шалтгааныг олж, түүнийг хэрхэн хялбараар шийдэж болох гаргалгааг хурдан олох учиртай.

5. Зохион байгуулах ур чадвар

Манлайлагч гэдэг өөрийн ажлын ачаалал, үүрэг хариуцлагыг үр дүнтэй хуваарилдаг байхын тулд зохион байгуулах ур чадвар сайтай байх учиртай.

Үүнд хувийн зохион байгуулалт хийгээд бичиг баримт, хуваарьт ажлын зохион байгуулалт ч орно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
4
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Балжирын
45.117.35.19
   /
2023, 3 сарын 24. 4:56

хэнмэдэхэв

Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49