Турк: Режеп Тайип Эрдоган улиран сонгогдсоноор лирийн ам.доллартой харьцах ханш түүхэн доод хэмжээнд хүрчээ
2023, 5 сарын 29. 17:150

Ням гарагт Турк улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат зохион байгуулагдаж, ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улиран сонгогдсон билээ. Гэвч ноён Эрдоган ерөнхийлөгчийн албыг хаших хугацаагаа 5 жилээр сунгахтай зэрэгцэн даваа гарагт лирийн ам.доллартой харьцах ханш түүхэн доод хэмжээнд хүрсэн байна.

CNBC агентлагаас мэдээлснээр орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 11:00 цагт лирийн ам.доллартой харьцах ханш 20.0608 болсон юм. Улмаар шинжээчдийн зүгээс энэ оны сүүл гэхэд лирийн ам.доллартой харьцах ханшийг 23 болно гэсэн бол ханш ирэх оноос л үл ялиг өсөж, 25 лири болно гэж таамаглажээ.

Туркийн лирийн хувьд өнгөрөгч 5 жилийн хугацаанд ам.доллартой харьцах ханшийнхаа 77 хувийг алдсан юм.

Олон улсын эдийн засагчдын зүгээс лирийн ханш ийн унах болсон гол шалтгаан нь Туркийн мөнгөний бодлоготой шууд холбоотой гэжээ. Учир нь ерөнхийлөгч Эрдоганы хувьд бодлогын хүүг өсгөснөөр инфляц давхар өсдөг гэсэн уламжлалт бус үзлийг дэмждэг байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Gen Z нарын 58% нь ажлын байраа “Situationship” гэж үздэг.
02025-11-12 18:05
Generative AI ба ажлын байран дээрх “чимээгүй айдас”
02025-10-16 23:31
Gen Z нарын хувьд Сошиал медиа бол ажлын нэг хэсэг
02025-9-23 11:53
Насны ялгаварлал: Ахмад ажил хайгчдын сорилт ба шийдэл
02025-9-16 16:29
Ажлын стрессийг давуу тал болгон ашиглах 5 зөвлөгөө
02025-9-9 10:21
Шилдэг ажилтнуудын нийтлэг нэгэн ур чадвар — Марк Кубанийн зөвлөгөө
02025-9-4 14:41
Gen Z үеийнхэн ‘Toolbelt generation’ буюу олон ур чадвар эзэмшигч үеийнхэн болж байна.
02025-8-21 17:51
Ажлын байран дээрх нөхөрлөл үгүй болж буй нь ажил олгогчдын хувьд таагүй дохио болоод байна.
02025-8-13 9:11
ОХУ 2025 онд 1 сая Энэтхэг мэргэжилтнүүдийг ажилд авна.
02025-7-18 23:42
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
32025-5-12 23:28